Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Саудын Арабын эзэн хаанд цагаан шонхор бэлэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Саудын Арабт албан ёсны айлчлалаа эхлүүлсэн юм. 

Тэр өчигдөр Саудын эзэн хаан Салмантай уулзахдаа умард туйлын цагаан шонхор шувууг бэлэглэжээ.

“Альфа” нэртэй эмэгчин шонхор нь шувуугаар ан хийх дуртай Арабын язгууртнуудын хувьд үнэ цэнэтэй бэлэг юм. Салман хаан хариуд нь ОХУ-ын ерөнхийлөгчид уран зураг бэлэглэжээ.

Владимир Путины айлчлалын үеэр талууд газрын тос, эрчим хүч, сансар судлал, аялал жуулчлал, соёлын зэрэг олон салбарыг хамарсан 20 гэрээ байгуулсан байна.

Эх сурвалж: Russia Today