• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаасаа чөлөөлөгдлөө

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Өнөөдөр тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцжээ.

Хурлаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулах шийдвэр гаргасан байна.

 
 

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Д.Загдсүрэн нь 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байсан юм.

МҮОХ нь 1964 оноос эхлэн өвлийн 13, зуны 12 удаагийн олимпын наадамд баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан. Монголын баг тамирчид 1972 оноос хойш өвөл, зуны Азийн наадамд тогтмол оролцож байгаа юм. Нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг юм. МҮОХ-нд 65 спортын холбоод харьяалагддаг. 1962 оны 6-р сарын 5-нд Олон улсын Олимпийн Хорооны гишүүнээр элссэн. МҮОХ нь Азийн Олимпийн зөвлөл /ОCA/, Үндэсний Олимпийн Хорооны холбоо /ANOC/, Зүүн Азийн наадмын холбоо /EAGA/, Ази номхон далайн орнуудын чуулган /APOSA/-ы бүрэн эрхт гишүүн юм.

 

 

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.166.196] 2019/10/8
Сандуйд өгчихгүй, цаад чинь хэд л бол хэдэн тэрбумын схем зохиогоод, мөнгийг бол асуудалгүй босгоно ш дээ, тэгвэл монголд олимп зохион байгуулсан ч болно ш дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.39] 2019/10/4
Guiemon saihan ajil iishee tiishee zardalaa daalgaad zugaalna, ynz ynziin erh medeltei. Bi boloh yumsan
0 | 0 Хариулах
461 [202.9.43.157] 2019/10/3
tavtai moril
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.15] 2019/10/3
sundui basd uch v dee
4 | 0 Хариулах
Зочин [49.0.135.194] 2019/10/3
sainduu yu hiij bgaan be
1 | 0 Хариулах
Зочин [43.228.129.92] 2019/10/3
Сү.Батболдын Баттүшиг чангарах гээл замаа бэлдээд яваад байна уу. Сонгууль айсуй.
6 | 0 Хариулах
Зочин [182.63.30.184] 2019/10/3
ёоохххх
0 | 0 Хариулах