Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн дахин сонгогдлоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:52 2017/03/24

МҮОХ-ны гишүүдийн хурлаар баталсан журмын дагуу зохион байгуулагдсан сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд ерөнхийлөгчид нэр дэвшигчид дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал хураалт хаалттай явагдаж, дүн гарлаа.

Санал хураалтын үр дүнгээр Д.Загдсүрэн 81, Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 саналыг тус тус авч, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо.

МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд 146 төлөөлөгч санал өгч 21, саналын хуудас илүү гарчээ. 

15:34 2017/03/24

Монголын Үндэсний Олимпийн Хорооны VII чуулган Шангрила зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна.

Чуулганд 167 гишүүн оролцож байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин “Манай МҮОХ-ны гишүүд, Спортын холбоо, Олимпын зөвлөлүүд энэ хуралд сууж байна. Үдээс өмнөх хуралд МҮОХ-ны ажлын тайланг сонсож, санал бодлоо хэллээ. МҮОХ-ны өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэд ерөнхийлөгчийн албыг хашиж, ажиллалаа. Энэ дөрвөн жилийн үйл ажиллагаа, өмнөх дөрвөн жилийн үйл ажиллагаанаас явуулсан ажлын хүрээ, цар хүрээ, олимпизмын үйл ажиллагаа нэлээд өргөжсөн байна гэсэн дүгнэлттэй байна” гэв.

Хурлын гол үйл ажиллагаа болох МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөл нарыг сонгох санал хураалтыг хаалттай явуулж байна.

МҮОХ-ны ерөнхийлөгчид:

  • Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх                   
  • Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ              
  • Одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн                
  • Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар           
  • Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир               
  • Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар нэрээ дэвшүүлээд байснаас Ч.Бат-Эрдэнэ, Ч.Зоригтбаатар болон Л.Халтар нар нэрээ татсан байна.              

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид:

  • Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг                  
  • Одоогийн дэд ерөнхийлөгч Ц.Дамдин                    
  • Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар            
  • Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар              
  • Дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар нэрээ дэвшүүлжээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх “Бид эхлээд салбар болж хөгжих нь хамгийн чухал байна. Олимпын аваргатай болох, байгууламж барих зэрэг бол нэг удаагийн асуудал. Харин үүнийгээ цааш нь авч явах менежерээ бэлтгэх, шинжлэх ухаанчаар бэлтгэгдсэн спортын дасгалжуулагч, шудрага өрсөлдөөний төлөө өөрийгөө зориулж чаддаг тамирчны тухай асуудал зэрэг хүний хөгжил талын ажлыг түлхүү хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа” хэмээн тайлбарлалаа.

Хэрэглээ өндөртэй спорт болох цана, мөсний хоккей зэргийн хэрэглээг 100 хувь хангана гэдэг хэцүү

 
Гэрэл зургийг mpa.mn

Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын Үндэсний Олимпийн хорооноос ажлын үр дүн харагдахгүй байна гэж хэлмээр байна. Тулааны спорт, өвлийн спорт зэрэг спортын төрлүүдийг хэрхэн хөгжүүлэх тал дээр боловсруулсан төлөвлөгөө бий.

Тухайлбал, хэрэглээ өндөртэй спорт болох цана, мөсний хоккей зэргийн хэрэглээг 100 хувь хангана гэдэг хэцүү. Үүнийг дээвэртэй өвлийн стадионтой болох нь одоогийн байдлаар бараг боломжгүй учраас Хойд Солонгос зэрэг өртөг багатай, ойрын орнуудад очиж бэлтгэл хийх зэргээр шийдвэрлэж болж байна” гэв.

16:52 2017/03/24

МҮОХ-ны гишүүдийн хурлаар баталсан журмын дагуу зохион байгуулагдсан сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд ерөнхийлөгчид нэр дэвшигчид дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал хураалт хаалттай явагдаж, дүн гарлаа.

Санал хураалтын үр дүнгээр Д.Загдсүрэн 81, Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 саналыг тус тус авч, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдлоо.

МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд 146 төлөөлөгч санал өгч 21, саналын хуудас илүү гарчээ.