Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын импортолдог япон шар айрагны хэмжээ 97 хувиар унажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Худалдааны дайны нөлөөгөөр Япон улсаас Өмнөд Солонгосын импортлодог шар айрагны хэмжээ өнгөрсөн сард бараг тэгтэй тэнцүү болсныг Даваа гарагт танилцуулсан засгийн газрын тоо баримт харуулжээ.

Наймдугаар сард Японы үйлдвэрлэгчид нийт $223,000-ын үнийн дүнтэй шар айраг Өмнөд Солонгост нийлүүлсэн тухай Солонгосын Худалдааг Дэмжих Статистикийн Хүрээлэнгийн тайланд дурдсан байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард энэ хэмжээ $7.57 сая байжээ. Харьцуулбал өнгөрсөн оны мөн үеэс 97 орчим хувиар унасан нь энэ юм. Хоёр орны дунд эхэлсэн худалдааны дайны улмаас Өмнөд Солонгосын иргэд Японы бараа бүтээгдэхүүнээс татгалзах болсон нь үүнд нөлөөлсөн байна.

Уг нь солонгосчуудын хувьд эх орны үйлдвэрийн шар айрагны дараах хоёр дахь сонголт нь Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг.

2010 оноос хойш Японы үйлдвэрийн шар айрагнууд импортын хэмжээгээрээ бусад орнуудын ижил төрлийн ундаануудыг тасралтгүй тэргүүлсээр ирсэн байна.

Харин өнгөрсөн сараас эхлэн япон шар айраг 13 дугаар байранд ухарч, Хятад, Нидерланд, Бельгийн бүтээгдэхүүнүүд орон зайг нь эзлэх болжээ.

 

Эх сурвалж: AFP