Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал - Төгссөн сургууль, дүн, туршлага харгалзахгүй

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын тэргүүлэгч даатгалын компани болох Мандал Даатгал ХК төгссөн сургууль, дүн, ажлын туршлага харгалзахгүй, зөвхөн хандлага хүсэл эрмэлзэл дээр суурилсан ажлын байрны сонгон шалгаруулалт хийх гэж буй нь бидний анхаарлыг татаж тус компанийн гүйцэтгэх захирал ноён Б.Жавхлантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүний нөөцийн шинэлэг арга хэрэгслээр ажилтан шалгаруулж авах гэж байгааг тань сонслоо. Танай компанийн талаар ярилцлагаа эхэлье.

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мандал Даатгал нь 2011 онд байгуулагдсан салбарын отгон компаниудын нэг хэдий ч 8 жилийн дотор салбартаа хөрөнгө, орлого, ашгаараа тэргүүлэгч, Монголын хамгийн том даатгалын компани болж чадсан. Өнгөрсөн жил манай компани Монголын даатгалын салбарын IPO-г амжилттай хийж, анхны нээлттэй хувьцаат компани болсон. Энэхүү амжилтын маань томоохон хүчин зүйл нь чадварлаг, бүтээлч, мэргэжлийн ажилтнууд маань байдаг.

Манай байгууллага нь даатгалын салбарт мэргэшсэн туршлагатай 120 гаруй ажилтантай бөгөөд компанийн цаашдын үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан бид хүн хүчээ нэмэгдүүлэх зорилгоор 9 сарын 14-нд НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТын өдөрлөг зохион байгуулах гэж байна.

-Уг сонгон шалгаруулалтын онцлогийн талаар та тодруулахгүй юу?

-Мандал Даатгал нь хүний нөөцийн бодлого, тэр дундаа сонгон шалгаруулалтын бодлогын хүрээнд ХҮН БҮРТ-ТЭГШ БОЛОМЖ олгох суурь зарчим баримталдаг бөгөөд уг бодлогынхоо хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтын хөтөлбөрийг 2015 оноос хойш амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Уг хөтөлбөрийн онцлог, давуу тал нь манай компанийг сонирхон ажил горилж буй хүн бүхэнд сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нээлттэй, тэгш олгодог бөгөөд төгссөн сургууль, ажилласан туршлагаас үл хамааран, хөтөлбөрийн явцад тухайн ажил горилогчийн ХАНДЛАГА, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ-д тулгуурлан, сонгон шалгаруулж, ажлын санал тавьдаг гэдгээрээ бусад компанийн сонгон шалгаруулах арга техникээс ялгардаг.

-Мандал Даатгалд ажиллах нь ямар давуу талтай вэ? 

-Санхүүгийн үйлчилгээний байгууллага амжилттай ажиллахад мэдээж чадварлаг хүний нөөц чухал. Бидний зүгээс ажилчдаа чадваржуулах, мэргэшүүлэхэд онцгой ач холбогдол өгч тогтмол мэргэшүүлэх сургалтад хамруулдаг. Түүнчлэн бүтээлч сэтгэлгээг дэмжсэн, ил тод нээлттэй, мэргэжлийн ажиллах орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа нь ажилтнуудад илүү давуу талуудыг олгодог гэж боддог.

Чадварлаг, зөв хандлагатай ажилчид маань тус бүр өөрийн гүйцэтгэлээс хамаарч сар, улирал, жил бүр мөнгөн урамшуулал авахаас гадна гүйцэтгэлээрээ шалгарсан ажилчдад хагас жилээр Монгол орны үзэсгэлэнт газраар аялах, жилийн эцэст гадаад орноор аялах зэрэг эрхүүд олгогддог. Уг урамшууллаас гадна ажилчдынхаа эрүүл мэнд, идэвхтэй амьдралд анхаарсан хангамжийн бодлогуудыг хэрэгжүүлж байна.

Олон улсын жишиг, Монголын тэргүүлэгч компанид ажиллаж, туршлага хуримтлуулан, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүсэлтэй хэн бүхнийг Мандал Даатгал компани нээлттэй сонгон шалгаруулалтдаа урьж байна.

Сонгон шалгаруулалт нь 2019 оны 9 сарын 14-нд 10:00 – 18:00 цагийн хооронд Монголын Хүүхдийн Ордонд явагдах юм байна.

Та Мандал Даатгал компани хэрхэн ажилладаг талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.