Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана
Sara, ikon.mn - text to speech

Туул гол дээгүүр, Сонсголонгийн шинээр барьсан гүүрийг энэ сарын 5-нд ашиглалтад оруулсан билээ.

Харин хуучин гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр орой /2019.07.16/ 22:00 цагаас хаах гэж байна.

Иймд зорчигчид шинэ гүүрээр анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг "Ган гүүр" ХХК-аас зөвлөлөө.

Хуучин гүүрийг хааснаар бетон замыг хуулан, шинээр асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг шинэчлэх аж.

Зам барилгын ажлыг 2019 оны есдүгээр сард дуусгаж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.

Тус гүүрийн шинэчлэлийн ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар "Ган гүүр" ХХК гүйцэтгэх юм байна.