Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хаах үеэр нийтийн тээврийн чиглэлд орох өөрчлөлт

ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны 23:00 цагаас эхлэн 2019 оны долоодугаар сарын 18-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болоод байна.

Энэ үеэр Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх аж.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:1 “5 шар – Офицеруудын ордон” угсраа, Ч:2 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:3 “Зүүн салаа – Халдвартын эмнэлэг”, Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв”, Ч:18б “3, 4-р хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”,  Ч:23 “Чингэлтэй – Зүрх уул – МУБИС – Цэцэг төв”, Ч:29 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал”, Ч:34 “Шархад – МУБИС – 3, 4-р хороолол”, Ч:37 “Улаан хуаран – 4 хороолол”, Ч:48 “Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС” Ч:52 “3, 4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”, Ч:57 “Улаан чулуут – Их наран – МУИС”, Ч:58 “3,4-р хороолол – БММЗ”, Ч:59 “ХМК – Офицеруудын ордон”, Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” ШҮ:1 “5 шар – Ботаник” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

 
 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.