Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Европын GPS” ажиллахаа болиод олон хонож байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Европын газарзүйн байрлал тодорхойлох хиймэл дагуулын систем Galileo техникийн гэмтлийн улмаас ажиллахаа болиод олон хонож байна.

АНУ-ын GPS-тэй өрсөлдөх ирээдүйтэй гэгддэг уг систем Баасан гарагт гэмтсэн юм. Galileo-г 2016 оны арванхоёрдугаар сард туршилтаар ажиллуулж эхэлсэн бөгөөд 2020 онд хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх ажээ.

Европын сансрын агентлагийн мэдээлснээр газар дахь дэд бүтцийн гэмтлээс шалтгаалан систем бүхэлдээ ажиллахгүй байгаа гэнэ.

Европын зах зээлд гаргасан гар утаснууд Galileo системтэй ажилладаг. Гэхдээ Galileo-г эвдрэлтэй байх үед гар утаснууд автоматаар GPS системд шилжин ажиллаж байгаа гэнэ.

Европын байрлал тодорхойлох систем нь 22 хиймэл дагуулаас бүрддэг, цэргийн болон иргэний хэрэглээнд ашиглах зориулалттай. Одоогоор АНУ-ын GPS, ОХУ-ын Глонасс, Хятадын Бэйдоу газарзүйн байрлал тодорхойлох системүүд идэвхтэй ажиллаж байна.

Европ тив батлан хамгаалах системүүдээ гадаад улс орнуудаас хараат бус байлгах зорилт тавьж, өөрийн Galileo системийг хөгжүүлж, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP