Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол 21-нд явагдана

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2019 оны долоодугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долоодугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд 2019 оны зургаадугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн супер шагнал 50 сая төгрөг байна.