Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах бодис үйлдвэрлэн зарж байсан Санкт Петербургийн хоёр багшид хорих ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дунд сургуулийн химийн багш Дмитрий Каравайчик, физикийн багш Диана Грибовская нарыг мансууруулах бодис үйлдвэрлэн борлуулж байсан хэрэгт буруутгаж, шоронд хорих ял оноосныг Санкт Петербург хотын шүүх өчигдөр мэдээлжээ.

Каравайчикт чанга дэглэмтэй шоронд 17 жил хоригдох, Грибовскаяд энгийн дэглэмтэй шоронд 16 жил хоригдох ял тус тус оноосон байна.

Багш нар 2017 оноос эхлэн амфетамин төрлийн мансууруулах бодис үйлдвэрлэх нууц лаборатори ажиллуулж, бүтээгдэхүүнээ Санкт Петербург хотод зардаг байжээ.

Каравайчик нь мансууруулах бодис үйлдвэрлэх химийн онцгой арга технологи эзэмшсэн бол Грибовская нь борлуулах ажлыг хариуцдаг байсныг шүүхийн материалд өгүүлсэн байна.

Мөрдөн байцаах явцад тэдний лабораториос 1.2 кг амфетамин бодис илрүүлсэн нь мансууруулах бодис үйлдвэрлэж байсныг нотлох баримт болжээ. 

 

Эх сурвалж: ТАСС