ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний хөгжил сангийн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг төлж дуусгажээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хүний Хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр бүрэн төлж дуусгасан талаараа Сангийн сайд твиттер хуудастаа жиргээд "Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ. Ирээдүйн өв сан 167.3 тэрбум төгрөгтэй боллоо" гэжээ.

2017 онд байгуулагдсан Ирээдүйн өв сан нь анхнаасаа өртэй байсан юм. Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгаас ирээдүйд орж ирэх мөнгийг урьдчилан зээлж, “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан их хэмжээний бэлэн мөнгө иргэддээ тараасан өрийн үлдэгдэл болох 1.7 их наяд гаруй төгрөг тус санг байгуулагдахад шилжиж ирсэн байдаг. Үүнээс Ирээдүйн өв санд 2018 онд хуримтлагдсан 620 орчим тэрбум төгрөгийг дээрх өрөнд өгсөн бол үлдсэн мөнгийг ийнхүү төлж дуусгажээ.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулиар Ирээдүйн өв санд байгалийн баялгийн орлогоос хуримтлагдах мөнгөнд 2030 он хүртэл гар хүрэхгүй бөгөөд 2075 он гэхэд 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болох тооцоог хуулийн ажлын хэсэг гаргасан байдаг.

Гэвч одоо хэлэлцэж буй Үндсэн хуулийн шинэчлэлд тусгаж, УИХ-аар мөн батлуулахаар зэхсэн Баялгийн сангийн тухай хуулиар уг мөнгийг дотоодын томоохон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахаар тусгаад буй юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ХУРЦААС..... [202.70.34.115] 2019/7/4
ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ. ГАДААД ӨРИЙН ТААЗЫГ МАШ ИХЭЭР НЭМЭГДҮҮЛНИЙХЭЭ ТӨЛӨӨ ОГЦОР ОО........ ТЭНЭГ ХҮНД ЮМ ЯРЬЖ БГАА МЭТ ХАЗГАЙ ХЭЛТ ДӨРВӨД ...ЗАЙЛ. ХОТГОР ШАНАГЫН ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛ Э........
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.38] 2019/7/3
Сайханбилгээр өөрөөр нь төлүүлэхгүй яасан?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/7/3
Ишш Сү. Батболд гуай, яах гэж Шинхуагаас тэнэг гэрээ хийн мөнгө зээлж хайран мөнгийг үрэн таран хийлээ дээ. Дараа нь ТТ сэхэх гэж мөн ч удлаа даа. Мөхөс ард бид чинь мөнгө хэрэггүйээ, нэг мөсөн томоохон үйлдвэр барь гэж мөн ч их хэлсэн дээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.183.243] 2019/7/3
Hulgailaad ideed uuchih vide
2 | 0 Хариулах
Зочин [182.255.29.96] 2019/7/3
томоохон төсөл гэнгүүтээ л идэж уучих гээл, увайгүй арчаагүй новшнууд шүү
3 | 0 Хариулах