Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гарчээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг 2019 оны тавдугаар сарын 28-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан юм.

Түүнийг суллах шийдвэрийг өчигдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Нийслэлийн прокуророос яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авч, суллах шийдвэр гаргажээ.

Мөн суллагдсан өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хоригложээ. Ингэснээр түүнийг гадуур шалгахаар болж байгаа юм байна.

Тэрбээр 30 хоног саатуулагдаад суллагдаж байгаа юм. Энэ хугацаанд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан суллах талаар өмгөөлөгч хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй билээ.