2019/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-9°
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-3°
23:00
S29
-3°
00:00
S29
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨТӨЛБӨР: Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 30
iKon.MN

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын гол арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1,500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, Д.Сүхбаатарын хөшөөний баруун болон зүүн талуудад Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргаж, төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах байгууллагуудын асрууд тус тус байрлана.

Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөр:

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд 10:00-00:00 цагийн хооронд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг ес дэх удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР 

Тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд 13:00, 15:00 цагуудаас “БҮЛТЭЭХЭЙ, ДЭЛДЭЭХЭЙ 2” тэдний найзууд хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. /үнэ:5,000 төг/

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

Зургаадугаар сарын 1-нд 14:00, 16:00 цагуудаас хоёрхон удаа Оросын алдарт зохиолч С.Михалковын зохиол "БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг тоглоно. /үнэ:8,000 төг/

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Зургаадугаар сарын 1, 2-нд 17:00 цагаас “АМТТАНЫ ДОКТОР” хүүхдийн балет тоглоно. /үнэ:10,000, 20,000, 30,000 төг/

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА

Зургаадугаар сарын 1-нд 12:00-14:00 цагийн хооронд Дорноговь аймгийн хүүхдүүдийн тайлан тоглолт тоглоно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Зургаадугаар сарын 1-нд 14:00 цагаас “Хүүхдийн ертөнц” дугуйлангийн сурагчдын гала тоглолт тоглоно. /Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан/

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Зургаадугаар сарын 1-нд 12:00-15:00 цаг хүртэл олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-р зэргийн, эхийн алдар 2 дугаар зэргийн одон гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. 

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

Зургаадугаар сарын 1-нд 10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

Зургаадугаар сарын 1-нд 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт  тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

ШАНГРИ-ЛА ТӨВИЙН 3-Р ДАВХАР ADVENTUREZONE ТОГЛООМЫН ТӨВ

Тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 2-нд 10:00-20:00 цагийн хооронд Аами Таами-тай сюрприз дүүрэн багцыг санал болгож байна. /Хүүхдийн баярын бүтэн өдрийн тоглох эрхтэй бэлгийн багцтай хөтөлбөр үнэ:40,000/

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

Зургаадугаар сарын 1-нд 12:00-14:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбайд “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

Тавдугаар сарын 31, Зургаадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “ДОЛООН ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ” хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

Зургаадугаар сарын 1-нд 10:00-17:00 цагийн хооронд “Монгол хүү" үндэсний  хүүхдийн эрийн гурван наадам Хүй долоо худгийн соёл урлагийн талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 11:00-14:00, 14:00-17:00 цагуудад Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн соёлын ордонд зохион байгуулна.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 10:00-17:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургаадугаар сарын 1-нд 09:00-15:00 цагийн хооронд Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг дүүргийн ерөнхий боловсролын 82-р сургуулийн талбайд зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд  хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд  хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардуулна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x