Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийнэ

ikon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN

Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт

09:00 цагт “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд 

09:00 цагт Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагаас “Иргэдийн төсөв-2019” эмхтгэлийг танилцуулна.

Төрийн ордон /“Их Эзэн Чингис хаан” танхимд/

10:00 цагт Ерөнхий хяналтын сонсгол болно. 

Имарт Чингис салбарт 

10:30 цагт todnews.mn цахим хуудаснаас хүүхдүүдэд зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-д

11:00 цагт  Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тус танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзана.

“UB Palace”-ийн гадна талбайд

11:00 цагт Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Хүүхдийнх нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үндэслэлгүйгээр зогсоосныг эсэргүүцэж ээжүүд, өмгөөлөгч, хуульчдын хамт хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

11:00 цагт  "Монгол цэрэг энхийн төлөө" хөшөө дурсгалт цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа болно.

НЗДТГ-ын гадна талбайд 

12:00 цагт Нийслэлийн АН-аас жагсаал зохион байгуулна.

“Пума” зочид буудалд

13:00 цагт “Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг болно.

МХЕГ-т

14:00 цагт “Ионжуулагч цацрагийн үүсгүүр импортлоход анхаарах асуудлууд” сургалт болно.

Монголбанканд

14:00 цагт Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

Соёлын төв өргөөнд 

17:00 цагт СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн "Монгол эрдэнэ" тоглолт, үзэсгэлэнгийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт БЗД-ийн АН-ын гишүүд намынхаа харьяаллаас татгалзах талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмидийг үндэслэлгүйгээр баривчилсан талаар түүний эхнэр мэдээлэл хийнэ.