Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж

ikon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дулаан дамжуулах төв магистраль шугам хоолойнуудад батлагдсан хуваарийн дагуу түр зогсолт хийж их засварын ажил хийгдэх тул дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллага, иргэд, оршин суугчдад дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  1. Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг www.ubds.energy.mn цахим хаяг болон Улаанбаатар дулааны сүлжээ Facebook хуудаснаас авна уу.  
  2. Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.
  3. Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжийн ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахгүй байхыг анхааруулж байна. 
  4. Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
  5. Хэрэглэгч байгууллагууд өөрийн эзэмшлийн дулааны тоноглолуудад  туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдрэл гэмтэл үүссэн хохирлыг өөрсдөө бүрэн хариуцна. 
  6. 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулааны тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэхийг зөвлөж байна.

 

Эх сурвалж: “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК