Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл Шүд - Үзэсгэлэнтэй инээмсэглэл, Таны хүүхдийн эрүүл мэнд таны гарт!

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Орифлэйм Монгол компани нь нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд, залуучуудад хандсан сайн үйлсийн аянг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 

Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгэмд хөл алдахгүй явахад туслах зорилготой төрийн болон төрийн бус олон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн хамгийн том төлөөлөл болсон хүүхэд хамгаалал, боловсрол, тэдний хүмүүжил болон эрүүл мэнд зэрэг олон асуудлыг шийдэхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төв бол “Ид шидийн орон” юм. 

Тэгвэл Орифлэйм Монгол компани нь “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд мэргэжлийн эмч нарын хамтаар очиж хүүхдүүдэд болон багш, эцэг эхчүүдэд шүдээ хэрхэн зөв угааж арчлах талаар сургалт орлоо. Үүний зэрэгцээ өөрсдийн байгалийн гаралтай шүдний оо, сойзыг тус төвийнхөнд хандивласан бөгөөд эмчилгээний зардалд нь зориулан 6.000.000 төгрөг хандивлан “Ид шидийг бүтээгч” хамт олны эгнээнд нэгдлээ.   

 

Шүд эрүүл байх нь бие эрүүл байхын үндэс байдаг. Бага насны хүүхдүүд шүдээ бие даан бүрэн гүйцэд угааж чаддаггүй тул эцэг эх, багш нарын оролцоо маш чухал юм. 

Хүүхдийг багаас нь шүдээ зөв угаах дадалд хэвшүүлэх нь хүүхдийн амны хөндийн болон биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Шүдээ буруу угаах нь шүд хорхойтох, амны хөндийн өвчлөл үүсэх шалтгаануудын нэг болдог. Тиймээс Орифлэйм Монгол компанийн зүгээс эцэг эхчүүд та бүхнийг хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч хүүхэдтэйгээ хамт шүдээ угааж, шүд угаах зөв дадлыг хүүхдүүддээ хэвшүүлэхийг уриалж байна! 

Эрүүл Шүд -Үзэсгэлэнтэй инээмсэглэл, Таны хүүхдийн эрүүл мэнд таны гарт! 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.