Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Ард"-ын хувьцаа эзэмшигчид хамгийн идэвхтэй хөрөнгө оруулагчид болохоо харууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит болон Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) компаниудын Хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн Бямба гарагт болж компанийн удирдлагууд 2018 оны санхүү, үйл ажиллагааны тайлан болон цаашдын төлөвлөгөөгөө танилцууллаа.

4 компанийн хурал бүтэн өдөр болсон бөгөөд Ардын хувьцаа эзэмшигчид хуралдаа тун идэвхтэй оролцож, зарим үед суух суудал ч олдохгүй байв. Жилдээ нэг удаа хуран цугладаг энэхүү хурлаар хэлэлцэх асуудлын дагуу компаниудын өнгөрсөн оны тайланг баталж, 2019 оны ТУЗ-ийн гишүүдээ сонгосон юм.

 

Мөн компаниудын ТУЗ-ийн гишүүд өөрсдөө тайлан, төлөвлөгөө танилцуулж, хувьцаа эзэмшигчид мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас дутахааргүй асуулт тавьж, хэлэлцүүлэг өрнөсөн сонирхолтой хурал болсныг оролцогч бүхэн онцолж байв.

Хуралд ирсэн хувьцаа эзэмшигч бүр Монголын анхны крипто койн болох АрдКойноос бэлгэнд авч, Ард Шопоос хүргэлтийн зардалгүйгээр худалдан авалт хийсэн юм. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.