Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Өлзийтийн цэгээр Улаанбаатарт орж ирж байгаа Налайхын иргэнээс зам ашигласны хураамж авахгүй"

Х.Алтанзагас, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Налайхын чиглэлийн замыг шинэчлэн засахаар болж, хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулаад байгаа. Ингэхдээ суудлын автомашинууд хажуугийн түр замаар, ачааных Төв аймгийн замаар явж нийслэлд орж ирж байгаа юм.

Манай редакцид Налайхын иргэнээс түр зам муугаас чулуу үсэрч, шороо тоос ихтэй, мөн Төв аймгийн замаар явахад хураамж авч байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Түр хугацаанд том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг иргэд ойлгон анхаарал, болгоомжтой зорчихыг зөвлөе

 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хэвлэлийн алба "Төв аймгийн замд шалган бүртгэх хоёр товчоо  бий. Нэг нь Авто замын хөгжлийн газрын харьяа нөгөө нь ЗТХЯ-ны харьяа Зам тээврийн хөгжлийн төвийн "Өлзийт" хорооллын шалган бүртгэх товчоо. Авто замын хөгжлийн шалган бүртгэх товчоо бол Улаанбаатарын дугаартай машинаас мөнгө авахгүй, орон нутгийн дугаартай машинаас НИТХ-ын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 22/12 дугаар тогтоолын дагуу авч байгаа.

Харин түр замын тухайд шороон замын аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэг, тэмдэглээг тавьж, анхаарч ажиллаж байна. Иймд 11 дүгээр сар хүртэл түр хугацаанд том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг иргэд ойлгон анхаарал, болгоомжтой зорчихыг зөвлөе" гэлээ.

Налайхын болон Өлзийт хорооллын иргэнээс зам ашигласны хураамж авахгүй

"Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын Төлбөр авах нэгж, замын ашиглалт, хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Одбаяр "2019 оны 3 дугаар сарын 22-нд ЗТХ-ийн сайдын 274 дүгээр тушаалаар батлагдсан шинэ журмаар Төв аймгийн замыг ашигласны хураамж гэж 1,000-5,000 төгрөг авдаг. Энэ нь улсын чанартай зам ашигласны төлбөр. Эргээд энэ мөнгийг зам засвар, арчлалтад зарцуулдаг юм.

Улаанбаатарт руу ирж байгаа машин Хоолт, Налайх, Мандалговь, Айрагийн шалган нэвтрүүлэх товчоонд мөнгө төлж, тасалбар авсан бол Өлзийт хорооллын цэгт тасалбараа үзүүлээд мөнгө төлөхгүй байж болно.

Мөн тус цэгээр Улаанбаатарын дугаартай машинтай Налайхын болон Өлзийт хорооллын иргэний бичиг баримтыг /Иргэний үнэмлэх/ нь шалгаад үнэгүй оруулах ёстой" гэсэн тайлбарыг өглөө.

Зам тээврийн хөгжлийн сайдын 274 дүгээр тушаал: