Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Брайс Нельсен: Монголд буухад хатдын хувцастай хүмүүс угтаж авсан явдалд баярлаж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

"Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус наадам энэ оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товлогдсон талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.   

Олон улсын статус бүхий энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

"Холливуд Монголд" төслийн удирдагч, "Хануй филм" ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг "Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын бэлтгэл ажил дуусч байна. Холливудаас ирэх зочдын эхний хүн нь өглөө монголд буулаа. Өнөөдөр, маргаашдаа багтаад үлдсэн 15 зочин маань хүрэлцэн ирэхээр төлөвлөгдсөн.

Ийнхүү Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь манай улсын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал арга хэмжээ болж буйг дахин хэлмээр байна.

Ерөнхий үйл ажиллагааны хөтөлбөр:

  • 5 сарын 1-нд  Корпорейт конвеншн центрт “Дэлхийд гарах боломж” сэдвээр бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
  • 5 сарын 2-нд “Cinema award” зохион байгуулах ба монголын шилдэг кинонуудыг шалгаруулна.
  • 5 сарын 2-3-ны хооронд IMAX-д тусгай уулзалт, сургалтууд зохион байгуулагдана. Энэ үеэр 16 зочид туршлагаасаа хуваалцах үнэтэй цаг байна.
  • 5 сарын 1-7-ны хооронд “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн MN tower –ийн 17 давхарт байрлах MN ART галерейд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.

Мөн олон улсын статус бүхий энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа Түүнчлэн Монголын хамгийн анхны таван одтой франчайз зочид буудал болох “Туушин” зочид буудал бидэнтэй хамтран ажиллаж зочдыг маань байрлуулах гэж буйд талархсанаа илэрхийлье” гэлээ.

Монголд буухад хатдын хувцастай хүмүүс угтаж авсан явдалд баярлаж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Альфонсо Куароны “Рома” кинонд продюсераар ажилласан, гурван удаагийн Оскарын шагналт, Креатив дректор Брайс Нельсен “Сэтгэл үнэхээр өндөр байна. Монголд буухад хатдын хувцастай хүмүүс угтаж авсан явдалд баярлаж байна. Цааш цаашдын арга хэмжээ үр дүнгээ өгсөн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна.

Миний хувьд гурван удаагийн Оскарын шагнал авсан "Рома" кинон дээрээ ажилласан туршлага зөвлөгөөнөөс хуваалцана” хэмээн хэллээ.