Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон Хятадын дотоод зах зээлээс гарахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын онлайн худалдааны Амазон компани дэлхийд хамгийн том зах зээлд тооцогддог Хятад улс дахь үйл ажиллагаагаа хязгаарлахаар болжээ.

Тодруулбал Амазон компани хятад хэрэглэгчдэд Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зарахаа зогсоохоор болсон байна. Харин гадаад улс орнуудаас Хятад руу бараа бүтээгдэхүүн зарах буюу хил дамнасан худалдааны гарцыг үлдээхээр болжээ.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд Амазоны хятад сайтад долдугаар сарын 18-наас эхлэн зөвхөн гадаад улс орнуудын бараа бүтээгдэхүүн харагдах болсныг мэдэгдсэн байна.

Ингэснээр Алибаба, JD.com зэрэг Хятадын онлайн дэлгүүрүүд дотоод зах зээлээ бүрэн эзлэхээр болж байна. Харин Cloud computing зэрэг Амазоны бусад бизнесүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх гэнэ.

“Амазон компанийн Хятадын зах зээлд итгэх итгэл хүчтэй хэвээр байгаа. Энэ зах зээлд бид сууриа баттай тавьж, хэд хэдэн амжилттай бизнес эхлүүлээд байна. Бид Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: CNN