Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш болох их цэвэрлэгээний үеэр дахин боловсруулах хог хаягдал худалдаж авах 30 цэг

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргааш нийслэл даяар 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлнэ. 

Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авна гэдгийг УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун хэлж байв.

Ингээд бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр хуванцар, түүхий эд худалдан авах цэгүүдийн байршлыг хүргэж байна.