Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ардын 4 компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 27-нд болно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит болон Жинст-Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны 4 сарын 27-ны өдөр Зайсан Хилл Цогцолборын хурлын танхимд болох тул Хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын үндсэн хөтөлбөр:

  • 9:00-11:00 Ард Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал
  • 11:00-13:00 Жинст-Увс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал
  • 14:00-16:00 Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал
  • 16:00-18:00 Ард Кредит ББСБ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  • Хувьцаат компаниудын 2018 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах;
  • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

Хувьцаа эзэмшигч Та бүхэн хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болох ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа урьдчилж өгөх боломжтой. Санал авах хуудсаар урьдчилж санал өгөх сүүлчийн хугацаа 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 11:00 цагт дуусна.

Мөн Та бүхэн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар хаягаар ирж хурлын материалтай танилцах боломжтой.           

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ирж болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар Утас:  7700 3322, 7707 8080, 7720 0088

И-мэйл хаяг: info@ardholdings.com

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.