Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн үйлчилгээг ч үзүүлнэ Сайн үйлсийг ч бүтээнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Энэ оны зургаадугаар сард Монгол улсад банк санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Түүхийн шаргал хуудсанд түмэн олныхоо санхүүгийн хэрэгцээ шаардлагыг нэр төртэйгээр биелүүлж ирсэн орчин цагийн банкны салбар хөгжсөн цагаасаа эхлэн улс орны хөгжил дэвшил, эдийн засагт хамгийн чухал үүргийг гүйцэтгэсээр өнөөдөр 12,000 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулсан голлох салбар болжээ. 

Эдгээр банкируудын төлөөлөл, Монголын банк санхүүгийн салбарт хамгийн хурдацтай хөгжиж буй Капитрон банк нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажлуудыг дэмжин болон санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Үүнд байгаль орчин, боловсрол, эрүүл  мэнд, спорт зэрэг салбаруудад ихээхэн анхааран ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын чиглэлээр хийдэг томоохон ажлуудын нэг бол жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Донор та баатар” уриатай  “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах өдөрлөг юм. Мөнгөөр үнэлж боломгүй хүний алтан амийг аврах цусаа хандивлах өдөрлөгийг 2019 оны 04 сарын 12-нд өдөр “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран  Улаанбаатар хотын салбар нэгж болон төвийн газар хэлстийн ажилтнуудаа хамруулан өөрийн байранд зохион байгууллаа.

 

Манай улсын хувьд доноруудын тоо хүн амын 1,8 хувь буюу 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 33,000 гаруй идэвхтэй цусны донор байгаагаас 48,4 хувь нь эрэгтэйчүүд, 51,6 хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн жилүүдэд цус хандивлах донорын тоо нэмэгдэж байгаа ч дулааны улирал эхлэхэд цусаа хандивлах донорын тоо харьцангуй багасдаг байна.

 

Таны нэг удаагийн хандивласан цус цусан бүтээгдэхүүн 3 хүний амийг аврахаас гадна тогтмол цусаа хандивлагч доноруудын хувьд зүрх судасны өвчлөл болон хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүнээс эрс буурдаг байна. Цаашид ч энэхүү аянаа жил бүр зохион байгуулж олон хүний эрдэнэт амийг аврахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаас гадна таныг ч бас цусаа хандивлан энэ цагийн эгэл баатруудын нэг байхыг уриалж байна.

Капитрон банк - Ухаалаг ирээдүйн зүгт

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.