Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN

Монголбанкны гадна талбайд

10:00 цагаас Хохирогчдын нэгдсэн холбоо, Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн Монгол банк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11:30 цагт “Итгэлт өргөө” төслийн багаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд зориулсан асрах төвийн барих талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагаас “Sergelen international expedition” ТББ-аас 1000 жилийн өмнөх Түрэг бичээсийн тайллыг баталсан талаар мэдээлэл хийнэ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагаас Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд

14:00 цагаас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарын "ШИНЭЛЭГ САНАА" уран бүтээлийн наадам болно.

Спортын төв ордонд

15:00 цагаас Гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуяг багшийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.