Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХАКАТОН: Монгол Улсад буй гурван өнчин хүүхэд тутмын нэг нь гэр бүл салалтаас үүдэн өнчирсөн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдвийн хүрээнд нийгэм дэх тэгш бус байдлуудыг хөндөж, датад суурилсан бүтээлээр өрсөлдөх Монголын сэтгүүл зүйн салбарын анхны хакатон өнгөрөгч сард болсон.

Энэхүү хакатонд сэтгүүлч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, аналистуудын хамтарсан нийт 12 баг ур чадвараа сорин өрсөлдснөөс шилдгээр шалгарсан багуудын бүтээлийг цуварлаар танилцуулж байна.

Дэд байрын шагналт бүтээл: Гэр бүл цуцлалтаас үүдэн өнчирч буй хүүхдүүд

Хөдөө орон нутгаас оролцсон "Steppe" баг гэр бүл салалт ба хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг хөнджээ. Тэд Монгол Улсад буй гурван өнчин хүүхэд тутмын нэг нь гэр бүл салалтаас үүдэн өнчирч байгааг инфографикаараа дамжуулан гаргасан байна.

Мөн уг асуудал нь төрийн оролцоо гэхээсээ хувь хүний боловсрол, шийдвэрээс шалтгаалах тул бүх насныханд сургалт сурталчилгааг сайжруулснаар гэр бүл салалтыг бууруулах боломжтой гэж үзжээ.

https://www.facebook.com/HackInequality/videos/505001330031921/

“Steppe” багийн ахлагч, Төв аймгийн "Төв" телевизийн захирал Ж.Энхбаатар "Манай баг орон нутгаас оролцсон. Миний хувьд багтаа дизайнерын үүргийг гүйцэтгэсэн. Баг маань зургаан гишүүнтэй ба Завхан, Архангай, Төв аймаг, Дархан уул аймгаас ирсэн хүмүүс байлаа. Сонгож авсан сэдвийн тухайд “Гэр бүлийн цуцлалт, хүүхдийн эрхийн тэгш бус байдлын тухай” сэдвээр 36 цагийн турш дата анализ, анимейшин бүтээл хийсэн.

Анхны тэмцээн маань ингэж сайхан эхэлсэн явдалд баяртай байна. Энэ арга хэмжээг тэмцээн уралдаан гэхээсээ илүү сургалтын шинэ арга хэлбэр гэж ойлгосон. Үнэхээр 24 цагийн хугацаанд нойргүй хонож, бүх сэтгэлээ гарган, баг болж хамтраад хийсэн бүтээлээ харахад сайхан байсан. Бид бүтээлээрээ шүүхийн дээд зөвлөлийн датаг боловсруулан гаргасан. 2017 оны байдлаар жилд дунджаар 12,000 хүүхэд гэр бүл цуцалснаас болж нөхөн төлбөр авах шүүхийн шийдвэр гарч байна. Энэ тоо бол маш их тоо. Бидэнд хийх зүйл их байгаа гэдгийг дахин мэдэрлээ" хэмээж байв.

Энэ удаагийн хакатоныг сонирхогчид олон байсан нь дата сэтгүүл зүй монголын сэтгүүл зүйд ямар хүчтэй байр суурь эзэлж буйг харуулж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байв.

Сэтгүүл зүйн хакатоныг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран зохион байгуулсан юм.


ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН 36 ЦАГИЙН ХАКАТОН-ны талаар мэдээллүүд.