Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

ХАКАТОН: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 орчим хувь нь ЕБС-д сурч чадахгүй байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдвийн хүрээнд нийгэм дэх тэгш бус байдлуудыг хөндөж, датад суурилсан бүтээлээр өрсөлдөх Монголын сэтгүүл зүйн салбарын анхны хакатон өнгөрөгч сард болсон.

Энэхүү хакатонд сэтгүүлч, мэдээлэл технологийн мэргэжилтэн, аналистуудын хамтарсан нийт 12 баг ур чадвараа сорин өрсөлдснөөс шилдгээр шалгарсан багуудын бүтээлийг цуварлаар танилцуулж байна.

Тэргүүн байрын шагналт бүтээл: Тушаатай мөрөөдөл

“SetUp” багийн “Тушаатай мөрөөдөл” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хүртээмжтэй боловсорч, хөгжиж чадахгүй байгааг Туул, Бек гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдийн жишээгээр харуулжээ.

Бичлэгтээ дохионы хэл, англи хэлийг давхар оруулсан байв. Түүнчлэн Япон, АНУ-д амжилттай хэрэгжиж буй онлайн хэлбэрийн мэргэшүүлэх сургалтыг санал болгосон байлаа.

https://www.facebook.com/HackInequality/videos/283002242617190/

Багууд 36 цагийн хугацаанд дата бүтээлээ бэлэн болгож, танилцуулсан бөгөөд энэ удаагийн хакатоныг сонирхогчид олон байсан нь дата сэтгүүл зүй монголын сэтгүүл зүйд ямар хүчтэй байр суурь эзэлж буйг харуулж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байв.

Сэтгүүл зүйн хакатоныг Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран зохион байгуулсан юм.


ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН 36 ЦАГИЙН ХАКАТОН-ны талаар мэдээллүүд.