Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар Д.Дамдинцэрэнг томиллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар Д.Дамдинцэрэнг томилсон байна.

Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хурандаа цолтой. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. Тэрбээр өнөөдрийг хүртэл ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа билээ.

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн аж. Түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж зарим хэвлэл мэдээлж байсан юм.