Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЛЭНДМН ББСБ ХК-ийн 2019 оны тайлангийн хуваарь

ikon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN

ЛэндМН компани 2019 оныхоо санхүү үйл ажиллагааны тайланг олон нийтэд танилцуулах хуваариа зарлалаа.

Тус компани өнгөрсөн 2018 онд бас тайлангийн хуваариа урьдчилан зарлаж, товлосон хугацаандаа тайлангуудаа олон нийтэд танилцуулж шинэ жишиг тогтоож байсан юм.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани өөрийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд тогтсон хугацаанд нээлттэй танилцуулах нь үүрэг бөгөөд  нээлттэй ил тод, хариуцлагатай байдлыг илэрхийлж буй хэлбэр юм.

ЛэндМН ББСБ ХК-ийн 2019 оны тайлангийн хуваарь:   

  • 1 дүгээр улирлын тайлан:  2019 оны 4 сарын 15-ны Даваа гариг
  • 2 дугаар улирлын тайлан:  2019 оны 7 сарын 22-ны  Даваа гариг
  • 3 дугаар улирлын тайлан:  2019 оны 10 сарын 14-ний  Даваа гариг
  • 4 дүгээр улирлын тайлан:  2020 оны 1 сарын 13-ны Даваа гариг

2019 оны жилийн нэгтгэсэн тайланг  2020 оны 2 сарын 03-ны  Даваа гаригт танилцуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: www.lend.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.