Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

BIZNETWORK.MN удирдах ажилтан болон хүний нөөцүүдэд зориулсан ээлжит HR EVENT-ээ зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 25
Сурталчилгаа

Монголын ажлын байрны төв сүлжээ Biznetwork.mn -ээс харилцагч байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүдэд зориулсан "HR Event" сургалт арга хэмжээг 2 сар тутамд зохион байгуулдаг.

 

HR EVENT-д Монголын бизнесийн салбарын арвин туршлагатай лидерүүд оролцож, бизнесийн ертөнц дэх онол, практикийн мэдлэгээ түгээн, туршлагаа хуваалцдаг билээ.

Энэ удаагийн сургалтын багшаар Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн, Сэтгэл зүйч, Гэр бүл судлаач, Докторант Ж.Баясгалан уригдан "Хувь хүний сэтгэлзүйн онцлог ажилд хандах хандлага" сэдвээр лекц уншсан юм.

 
 

Сургалтаар хувь хүний зан байдлыг тодорхойлж түүн дээр тулгуурлан  байгууллагадаа хэрхэн эерэг баг бүрдүүлэх, ажиллах гол зорилгоо тодорхойлж хэрхэн амжилтад хүрэх арга замын тухай хичээл заалаа.

Сургалтад 150  байгууллагын 180 гаруй хүн хамрагдсан бөгөөд сургалт #Networking night-аар үргэлжилж бизнесийн байгууллагын удирдах албан тушаалтан болон хүний нөөцийн ажилтнууд хоорондоо танилцаж мэдлэг туршлагаа солилцсон юм.

 

“HR EVENT” –ийн сургалт бүр байгууллагын хөгжил дэвшилд зориулсан санал зөвлөмжөөр баялаг байдаг нь үр өгөөжөө өгч, мэдлэг, туршлага нэмж байдаг гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Та энд дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу.

Эх сурвалж: Biznetwork.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.