Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргыг 48 цагийн дотор огцрохгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Тэд 48 цагийн дотор УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардан албан бичиг хүргүүлсэн байна. Тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол Пүрэв гарагийн 11:00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын дарга М.Энхболдоос бид ёс зүйн хариуцлага шаардаж байгаа. Шаардлага маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. М.Энхболдыг өөрчлөхийн тулд нэр бүхий 40 гишүүн УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй байсаар сар орчмын хугацаа болж байна. Нэг хүний албан тушаал чухал уу эсвэл төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа чухал уу. 

 
mpa.mn

УИХ-ын дарга чөлөөлөгдөж болдог. Бид тэр хуулийнх нь дагуу шаардлага тавьж байгаа. Нэр бүхий УИХ-ын гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл”-ийг үүсгэн байгуулсан. Энэ нэгдлээс УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Монгол орон даяар эсэргүүцлийн тэмцэл зохион байгуулна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд “Бид Сүхбаатарын талбайд тайван замаар байр сууриа илэрхийлнэ” гэв.