Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци 2018 оны ТОП-10 Энтрепренерийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын анхдагч бөгөөд тэргүүлэгч мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Энтрепренер 2018” шалгаруулалтын ТОП-10 Аж Ахуй Нэгжийн нэгээр өргөмжлөгдсөндөө баяртай байна.  

“Өнгөрч буй 2018 он Мобиком Корпорацийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Бид зогсолтгүй үргэлжлэх, байнга хөгжин тэлэх харилцааны холбоо мэдээллийн технологийн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн техник технологи, сүүлийн үеийн шинэ содон үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ цаг алдалгүй хүргэхийг мөнхөд зорин ажилласаар ирсэн. Энэ жилийн хувьд Олон Улсын Стандартыг хангасан Монголын анхны Дата төвийг барьж ашиглалтад оруулаад байна. Энэ бол манай компанийн хувьд төдийгүй Монгол Улсын түүхэнд маш том дэвшил гэж хэлж болно. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ Мобиком Корпорацийн нийт ажилтан, албан хаагчид туйлын баяртай байгаа бөгөөд Бидний хичээл зүтгэлийг үнэлж Монгол Улсын “ТОП 10” Аж Ахуй Нэгжийн нэгээр шалгаруулсан МҮХАҮТ-д талархал илэрхийлье.” хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада шагнал гардан авах үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.

 

Мобиком Корпорацийн хувьд энэ онд Олон Улсын стандартыг хангасан 2 дахь Дата төвийнхөө үйл ажиллагааг амжилттай эхлүүлснээс гадна энэ өнгөрөгч 2018 онд 4G LTE Advanced сүлжээгээ илүү өргөтгөж хэрэглэгчдэдээ 4G сүлжээнээс даруй 3 дахин өндөр хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн 11 сарын 1-нээс эхлэн дараа төлбөрт үйлчилгээний багцад дагалдах дата хэрэглээний эрхийг нэмэгдүүлж, мөн нэмэлт дата багцуудынхаа хэмжээг нэмэгдүүлсэн ч үнийг тогтвортой хэвээр үлдээсэн гээд компанийн хувьд маш их өөрчлөлтийн жил болж өнгөрлөө.

 

Зөвхөн Мобикомын хэрэглэгчид төдийгүй Монгол орон даяар бүх үүрэн операторын хэрэглэгч ашиглах боломжтой Candy цахим мөнгөний үйлчилгээ нь үндэсний төлбөр тооцооны цоо шинэ хэрэгсэл болон өргөжсөн явдал нь Монгол Улс финтек буюу цахим санхүүгийн үйлчилгээний орон зайд хийсэн нэгэн том алхам болсон юм.

Мобикомчуудын өөр нэгэн үндсэн зорилго бол Компанийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явдал байдаг. 2014 - 2018 онд нийт 22 сумын 80 сумын сургууль, цэцэрлэгүүдэд орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж байгууллаа. Ингэснээр нийтдээ орон нутгийн сургуулиудын 54000 орчим сурагчид халдварт өвчнөөс найдвартай хамгаалагдаж чадсан юм.

 

Энэ дашрамд, бидний бүхий л амжилтын гол үндэс болсон эрхэм хэрэглэгч Та бүхэндээ энэ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Мобиком Корпораци ХХК

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!  

         

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.