ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

ШАРАВЫН СҮРЭНЖАВ /1939-2018/

ikon.mn
2018 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 2018 оны арван хоёрдугаар сарын 19-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
 

Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрж, 1947-1952 онд сумынхаа бага сургуульд суралцаж, улмаар 1953-1954 онд Улаанбаатар хотод Нийслэлийн 3-р дунд сургууль, 1954-1958 онд Налайх дүүргийн 9-р дунд сургуульд суралцаж төгсөөд, 1958-1963 онд Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэжээ.

Тэрбээр Монголын Радио, телевизэд сурвалжлагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолч, Залуу зохиолчдын зөвлөл, Яруу найргийн зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1967 онд Зөвлөлт Холбоот Улсын телевизэд дадлагаар ажиллаж ирээд 1979 он хүртэл Монгол телевизэд, 1979-1981 онд ЗХУ-ын Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсжээ.

Энэ хооронд Монголын радио телевизэд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, Дуурийн театрт утга зохиолын эрхлэгчээр ажиллаж байгаад 1986-1988 онд МХЗЭ-ийн илгээлтээр Сэлэнгэ аймагт ажиллаж, улмаар 1990 оноос Монголын Үндэсний Чөлөөт зохиолчдын холбооны тэргүүн, тэргүүлэгч, хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж иржээ.

Ш.Сүрэнжав нь 1990 онд Ардын Их хурлын депутат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол-Солонгосын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байв.

Түүний​ “Шөнө ургасан цэцэг”, “Цэргүүд дуулж байна”, “Миний дуулах ертөнц”, “Уулын салхи”, “Ялалт”, “Нутгийн цэнхэр уулс”, “Шүүгээн доторх хот”, “Дуулганд ургасан цэцэг”, “Хөх тэнгэрийн хур”, “Онгодын цагаан хүлэг” яруу найргийн номууд, “Хэрлэнгийн барьяа” роман, “Сарны доорх хорвоо”, “Долгионт жилүүдийн туужис”, “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай”, “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” уран сайхны кино зохиолууд, “Сэрүүн дэнжийн өглөө” жүжиг, Гоож-Нан-аа дуулалт жүжиг, “Аравдахь хавраа үдье”, “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа”, “Миний ардын сэтгэл цагаан”, “Итгэлийн дуу”, “Торгон хилийн зүг”, “Сувилагч чамдаа баярлалаа”, “Бүсгүйчүүл”, “Тольтой мөнгөн эмээл”, “Онцгой төрсөн бүсгүй”, “Малчин ааваа магтан дуулъя”, “Хэрвээ би эр хүн бол доо...”, “Миний ном”, “Сайн уу, муу юу, аль нь вэ хө?” дуунууд зэрэг бүтээлүүд нь олон түмэнд танигдсан билээ.

Түүний гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртээж, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, дундаршгүй авьяас билэг, зарчимч чанар, суут бүтээлүүд, Монголын уран зохиолын төлөөх зүрх сэтгэл нь бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.

Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ, Ё.БААТАРБИЛЭГ, Ц.ЦОГЗОЛМАА, Н.ЭНХБОЛД, А.СҮХБАТ, Ц.ЭНХБАТ, Ж.БАТЖАРГАЛ, Ж.ГОМБОЖАВ, Ж.БАТБАЯСГАЛАН

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
д.болорцэцэг [66.181.161.98] 2021/10/29
үнэхээр мундаг зохиолч шүү.😍😘💖📝📃
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.111] 2020/10/12
Ш.Сүрэнжав зохиолч Монголын сор "Билэг танхай агуу яруу найрагч" байсан. Түүний Багш болон Ерэн баатран дууль найраглалууд нь ямар тансаг гэж санана. Сэтгэлд ойр санаанд илхэн байдаг даа. Эрхэм зохиолч, яруу найрагчийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэе.
1 | 2 Хариулах
Б.Маргад [203.91.115.46] 2019/1/14
Ш.Сүрэнжав зохиолч нь утга зохиолын агуу хүмүүсийн нэг юм .Би Ерэн баатрын дууль болон Багш гэдэг найраглалыг унших дуртай тэр ч биш бүр чээжэлсэн байгаа .Эрхэм зохиолч ийнхоон гэгээн дурсгалыг хүндэтгэе
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.28] 2018/12/24
Ум сайн амгалан болтугай
2 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/12/24
nertei tortoi horvoog orhih saihan ymoo ym sain amgalan boltugai
5 | 0 Хариулах
Зочин [202.9.42.174] 2018/12/24
Ум ма ни бад ми хум
3 | 0 Хариулах