Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монос хүнс ХХК “Үндэсний үйлдвэрлэгч” энтрепренерээр тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

МОНГОЛДОО АНХДАГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ

Энэ жилийн Үндэсний үйлдвэрлэгч “ENTREPRENEUR”-ээр Монос Хүнс ХХК шалгарсан бөгөөд тус компани нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч  юм.

Монос хүнс ХХК нь эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан, эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд болон өргөн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргээд байна.

 

“Цэнэг” брэндийн 7 нэр төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, “Энхжин” брэндийн 11 нэр төрлийн цуврал цай, Аньс, нэрс, чацарганатай дотоодын анхны, цор ганц “Эко уусдаг цай”, “Berry-vit” ааруултай, үзэмтэй, витаминт төрөл бүрийн үрлүүд, Экос эрүүл мэндийн ус, Хаан жимс чацарганын цэвэр тос, аньс, чацарганын шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн эрүүл, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлийг хангахаас гадна Япон, Хятад улсын зах зээлрүү бүтээгдэхүүний амжилттай экспортлож байгаа компани юм.

Хүнсний салбартаа бусдыгаа манлайлж, ДНБ болон улсын төсвийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, гадны зах зээлд амжилттай хөл тавьж, олон улсын чанарын стандартын тогтолцоо ISO9001:2016, Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаагаас гадна иргэдийг тогтвортой ажлын байраар ханган улс эх орны хөгжилд  үнэтэй хувь нэмэр оруулагч,   “Монос Хүнс” ХХК-ний хамт олонд амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.