Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк, Мерси Кор олон улсын байгууллагууд хамтран Ногоон бэлчээр төслийг Хэнтий аймгийн Баян-Овоо суманд хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо, Мерси Кор олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Венди Гайэт нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХасБанк нийгмийн цөм бүлэг болох малчин өрхийн санхүүгийн хэрэгцээг зах зээл дээрх хамгийн хямд өртөгтэй санхүүжилтээр тогтвортой хангах бол төсөл хэрэгжүүлэгч нэгжээс малчин өрхөд санхүүгийн болон мал эмнэлэгийн чиглэлээрх сургалт явуулж, бэлчээр ашиглалтыг дээшлүүлснээр Монгол Улсын хэмжээнд тулгамдаад буй бэлчээрийн доройтлыг бууруулах, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй малчин өрх, орон нутгийн засаг захиргааны уялдаа холбоог улам бэхжлүүлэх юм.

 

Түүнчлэн ХасБанк малчдаас гадна орон нутаг дахь үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх бөгөөд ингэснээр хөдөө аж ахуйн салбар дахь түүхий эд нийлүүлэгч малчин өрхүүд болон үйлдвэрлэл эрхлэгчдийг зуучлан холбож, тогтвортой санхүүжилтийн олон улсын практикт шилдэг туршлага болно гэж үзэж байгаа юм.

Төслийн хүрээнд ХасБанкнаас тухайн орон нутагт эхний ээлжинд малчин өрхийн хэрэглээнд зориулсан зээлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээрх хамгийн бага буюу жилийн 12 хувийн хүүтэйгээр (сарын 1 хувь) 2 хүртэл жилийн хугацаатайгаар олгоно.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр малчин өрхийн санхүүгийн боловсрол, үр ашиг дээшлэхийн зэрэгцээ, өрсөлдөх чадвар бүхий хөдөө аж ахуйн тогтолцоог бүрдүүлэх, байгаль орчин, нийгмийн үр ашиг сайжрах зэргээр оролцогч бүх талуудад харилцан ашигтай түншлэлийн эхлэл болно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.