2018/12/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.88₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
04:00
S32
-22°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S44
-22°
08:00
S44
-22°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-16°
12:00
S44
-13°
13:00
S44
-10°
14:00
S44
-9°
15:00
S44
-8°

77 жилийн өмнө болсон Перл Харборын довтолгоонд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 8
iKon.MN

Өчигдөр буюу Баасан гарагт Хавайн арлуудын нэг дээр орших Перл Харборт 77 жилийн өмнөх энэ өдөр тохиолдсон Японы агаарын довтолгоонд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа зохион байгуулагджээ.

1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өглөө 7:55 цагт эхэлсэн уг довтолгооноос амьд үлдсэн хүмүүсээс 20 орчим нь өчигдрийн арга хэмжээнд оролцсон байна. 

АНУ-ын зэвсэгт хүчний түүхэнд нэг удаагийн довтолгоонд хамгийн их хохирол амссан энэ өдөр тэнгисийн нийт 21 хөлөг онгоц живж, 170 нисэх онгоц сүйрч, цэрэг, энгийн иргэд нийлсэн 2,400 гаруй хүн амиа алдсан юм.

Тэнгисийн хөлгүүдээс хамгийн их хохирол амссан нь USS Arizona байжээ. Дээр нь хоёр бөмбөг унасны дараа 1,177 усан цэрэгтэй тус хөлөг живсэн юм. Усан цэргүүдийн ихэнх нь далайд живж, цөөн хэсгийнх нь шарилыг сүүлд олж таниулсан байдаг.

Өчигдрийн арга хэмжээнд Arizona хөлгийн багийнхнаас ганц ч хүн оролцоогүй байна. Амьд үлдсэн цөөн хүмүүс нь нас өндөр болсны улмаас Хавайд аялан ирэх боломжгүй болжээ.

Японы эзэн хааны армийн 353 нисэх онгоц тэнгисийн зургаан тээвэрлэгч хөлгөөс хоёр хэсэгт хуваагдан Перл Харборт довтолж байсан юм.

АНУ-Японы хооронд яриа хэлэлцээр үргэлжилж байх үед, урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт үйлдсэн энэхүү довтолгоог дэлхийн хоёрдугаар дайны дараа Токиод болсон шүүх хурлаар “дайны гэмт хэрэг” гэж үзсэн байдаг.

 

Эх сурвалж: Associated Press

 

x