АН Ж.Батзанданг намаасаа хасах шийдвэр гаргажээ
Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хасаж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жил хасах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцуулсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хассан ажээ.
Видео:
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гурван гишүүндээ улс төрийн хариуцлага тооцно гэж байсан. Гэвч гурван гишүүнийг гурвууланг нь намаас хөөвөл АН УИХ-д бүлэгтэй байх боломжгүй болох учраас ийнхүү нэг гишүүнийг хөөж, нөгөө хоёрт нь нэр дэвших эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
