Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа"

ikon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас /АТГ/ цаг үеийн асуудлаар яаралтай хэвлэлийн бага хурал зарлалаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/267357707243416/

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням "Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж "Хууль хяналтын байгууллагаас М.Энхболд гэх хүнийг хамгаалахаар ажиллаж эхэллээ. Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулан шалгана" хэмээн ярилаа.

АТГ-ын үйл ажиллагаанд хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцдоггүй. Тиймээс улс төрийн явуургүй үйл ажиллагаандаа АТГ-ын нэрийг оролцуулахгүй байхыг шаардаж байна" гэв.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "ЖДҮХС-ийн асуудлаар 2018 оны аравдугаар сард НПГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-т шилжүүлснийг шалгаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд ЖДҮХС-ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг шалгаж байгаа. Өчигдөр Нийслэлийн прокурор мэдээлэл өгсөн учраас та бүхэн тодорхой мэдээлэлтэй байгаа байх.

Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Түүнээс биш гишүүд, улстөрчдийн ар гэрийнхнийг байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй".