2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2019 оны төсвийн төслийн ЗАРЛАГА

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит ХХ хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар ирэх 2019 оны төсөв болон хувьчлах өмчийн жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг 6 асуудал хэлэлцэх юм.

2019 оны төсвийн төслийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууллаа.

Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталжээ. Ингэхдээ төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна.

Харин төсвийн зарлагыг боловсруулахдаа 33.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах олговорт, 73.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн машин цагийн тариф болон сэлгэн суултын зардалд, 7.7 тэрбум төгрөгийг 2018 оны өр төлбөрт олгохоор тусгажээ.

Мөн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний зардалд 81.3, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 1.9, бичил зээлийг дэмжих санд 4.3 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна.

Ирэх онд төсвийн 160.3 тэрбум төгрөгөөр хот байгуулалтын, 40.2 тэрбумаар авто замын, 26.3 тэрбумаар хот нийтийн аж ахуйн, 18.8 тэрбум төгрөгөөр нийгмийн, 4.7 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн, 8.3 тэрбум төгрөгөөр төрийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх бөгөөд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгаль орчны салбарт оруулахаар төлөвлөжээ.

x