ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь УЛСТӨРИЙН корпорацийн АЖИЛЧДАД ХЭЛЭХ ҮГ

ikon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN

Бүртгэлгүй, хянах тоолох, татвар авах боломжгүй хэрнээ үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлж, орлого олж, зарцуулж байдаг хэсгийг албан бус буюу далд эдийн засаг гэдэг. Мөн бүртгэлээс гадуур хулгай, авлига, хууль бус наймаа, мафийн нууц далд эдийн засаг байж болно. 

Гэтэл Монгол Улсад үүнээс өөр, нийт эдийн засаг дотор шимэгч паразит дарга нарын эдийн засаг давхар үүсч, өсөлт, нийгмийн хөгжлийг тас боомилсон байдалтай болжээ. Улсын төсвөөс цөлмөж санхүүждэг, эргээд улсын төсвийг захиран зарцуулах улс төрийн эрх авах хүртэл бүтэн эргэдэг цогц “эдийн засаг”.

ЖДҮ-г хөгжүүлэх, тариалан эрхлэлтийг дэмжих, орон нутгийг дэмжих, инновацийг дэмжих, малчдыг дэмжих, мал хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэх мэт өөр ямар л бол ямар иргэдийн төлөө гэсэн хэн ч үгүйсгэж чадахааргүй зөв гоё нэрээр, хууль баталж, хөтөлбөр гарган, санхүүжилтийг нь улсын төсөвт олон тэрбумаар нь суулгадаг. Зөвхөн төрийн энэ сангууд биш цаана нь тендер, концесс, бондын зээл гээд ямар хэлбэрээр төсвөөс мөнгө гадагшилж болно тэр бүгд бас санхүүжилт төсвөөс авах нэгэн төрлийн арга зам нь.

 

Энэ бол далд эдийн засаг биш, албан ёсны тоо бүртгэлд орно, зээл, төсөв, татвар, тайлан гэх мэт бүгд бодлого журмын дагуу мэт явна. Тэр нь харин жинхэнэ эзэд иргэдэд хүртээлгүй, цөөн тооны дарга сайд, улс төрийн бүлэглэлийн хүрээллээр дамжин шат шатандаа өөр өөрийнхөө хэмжээнд таарсан хүүгүй зээл, тендер, тусламж өгөөж хэлбэрээр хуваарилагдана. Хуваарилалтыг нам, бүлэглэлийн "дарга нар" албан бусаар хийж зохицуулна. Монгол Улсын эдийн засаг 3.2 сая хүнийх бол энэ эдийн засаг ердөө 10 мянган (?) хүн дотор эргэлдэнэ, гэхдээ нийт орлого ашгийн дийлэнхийг цөлмөж, бусдын ажил, бизнес хийх боломжийг хаана.

Энэ шимэгч эдийн засгийн гишүүн хүүгүй зээл арын хаалгаар тэрбумаар нь авч, бусдаас давуу байдалтай болсноор өөрийн "ЖДҮ" бизнесээ хялбархан босгоно, эсвэл зүгээр л банкинд хадгалуулах, ББСБ байгуулан өндөр хүүтэй зээлүүлж мөнгө хүүлж, зах зээл дээр байхгүй өндөр ашиг богино хугацаанд олдог байна. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид яг тэр мөнгийг нь өндөр хүүтэй зээлж авч бизнесээ зогооно.

Мэдээж бизнес эрхлэгч нөхөр "татвар", хувь ногдлоо өөрийг нь харж үзсэн, олон тэрбумын хүүгүй зээл өгсөн бүлэглэлдээ хураалгана. Зарим бизнес олигтой юм хийгээгүй атлаа нүдэн дээр огцом томордгийн, гэнэт том барилга объект сүндэрлүүлчихдэг, үл хөдлөх хөрөнгөтэй болж түрээслэн хүүлэгч, тасархай баян болдгийн, бас газрын үнэ тэнгэрт хаддагийн цаад учир энэ. Эргээд ашгаараа улс төрөө санхүүжүүлнэ, намдаа хандив өгнө, хэвлэл мэдээллийг, тойрон хүрээлэгчдээ худалдан авна, өөрийн талд үйлчлэх, олны толгойг эргүүлэх зорилготой коментчдын армийг үүсгэнэ.

Хэн олон дагагч, цүнх баригч (ажилчид) цуглуулж, цалин өгч, тэжээж чадаж байгаа нь эрх мэдэлтэй, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэн гэсэн үг. Аажим намынхаа нэг фракцийг, эсвэл бүтнээр нь хувьчлан авч, хувийн намтай болно. Сонгуульд хэн хаанаас яагаад их хэмжээний мөнгө хайр гамгүй цацаж, тараадгийн, хувийн телевизтэй болж, хэвлэл мэдээллийг хүсээнээрээ хаалтын гэрээгээр зогсоож чаддагийн учир энэ. Нам нэртэй боловч улс төрийн корпорац болж хувирсны шалтгаан мөн энэ.

Сонгогчдыг хуурч маллах, аргагүй нөхцөл байдлаар нь дарамтлах, мөнгө тараах ажлыг хариуцдаг бага шиг цалинтай байнга ажилладаг намын салбар хороо, хөл гэгдэх нэгжүүд байна. Мөн сонгуулийн үеэр мөнгө тараах, цөөн омог бүлгийг санал өгүүлэх үнэн худал нь мэдэгдэхгүй "би чадна" бүлгийн цагаар ажилладаг түр ажил хайгсад бас нэр дэвшигчдийг тойрон эргэлддэг. Ингэж Монголын эдийн засгийн ажлын байр, орлогын нэлээд хэсгийг улс төрийн халтуур эзэлдэг, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэд ажил олгогч боссууд, ачтан болон хувирчээ. 

Улс төрчдийн энэ сүлжээг дэмжин, бага шиг цалин хөлс аван иргэдийг мунхруулах, дарамтлах, мөнгө тараах ажлыг гардаж буй хүмүүс үр хүүхдийнхээ ирээдүйг алж байгаагаа, өөрийнхөө илүү амьдрах боломжийг бусдад үнэгүй бэлэглэж, түүнийхээ төлөө нөгөө хэдэн даргаа долоон тал засч доош орж байгаагаа ухаардаггүй.

Жирийн иргэд хотод ч хөдөө суманд ч хоорондоо талцаж, намчирхаж, дээрээ залсан хувалзнуудынхаа өмнөөс ах дүүс, найз нөхөдтэйгээ хүртэл муудалцан сонгуульд ялсны дараа дарга нарын төсвөөс цөлмөх мөнгө-бялуунаас үртсийг нь олж долоох хөдөлгөөнд нэгддэг. Улс төр хийж байна гээд олон залуус энэ улс төрийн корпорацид “ажилд орон”, эзэндээ үнэнчээ харуулах, шимэгч эдийн засгийг ажиллуулах нэг эд эс нь болон ирээдүйгээ гишгэчиж эхлэнэ.

Улс төрийн корпорацийн эздийн хувьд жирийн иргэд бизнесийнхэн ядуу, хямдхан, ажил бизнес, амьдрал нь элдэв саад барцадтай байх тусам тэдний ашиг орлого, тоглох орон зай гарах тул улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж, шинэ хүчин, эрүүл санааг саармагжуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын шударга бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн эсрэг олныг төөрөлдүүлэн турхирч, бужигнуулж байдаг. Үүнд гадны ашиг сонирхол ч хавсрах нь бий. 

Ийнхүү, улс төрийн гэж нэрлэж болох улс доторх улс, эдийн засаг доторх давхар шимэгч эдийн засаг үүссэн байна.

Энэ эдийн засаг жирийн иргэд, бизнесийнхэнд хамаагүй, сонгуулийн мөнгө тараах, сонгуульд ажиллах багийнхан, дарга нарын тойрон хүрээлэлд л хамаатай, нийгмийн хамаг баялаг, боломж бүрийг тэдэнд хуваарилах тогтолцоо буюу дарга нарын эдийн засаг.
 
Эдийн засаг бий болж буй баялаг, улсын төсвийн дээж хэсгийг энэ эдийн засаг руу сороод авчихдаг тул багш, эмчийн цалинг нэмэх төсөв байдаггүй, сургууль цэцэрлэг барих мөнгө байдаггүй, жинхэнэ бизнес эрхлэгчдэд зээл хүрдэггүй, ажил олдохгүй, зээлийн хүү буурахгүй, валютын ханш тогтворжихгүй, яаж зүтгэж хичээгээд бизнес олигтой босохгүй, амьдрал дээшлэхгүй. 

Монгол Улс, Монгол хүн бүр ийм шимэгч тогтолцоонд бариулан, өөрийн мэдэлгүй энэ шимэгч тогтолцоонд үйлчлэн, хийж бүтээх, ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйгээ бүтээх боломжоо булаалгаж байна.

Жинхэнэ өөрчлөлт хийе гэвэл ганц нэг сайд огцруулаад дуусах биш төсвөөс зувчуулдаг улс төр, санхүүгийн энэ бүтцийг тэр чигт нурааж, нэр холбогдсон улс төрчдөөс төрийг цэвэрлэх шаардлагатай. Үүнийг Монголчууд талцаж, намчирхаж хоорондоо маргах биш харин асуудлын эсрэг талд гарч, хүүлэгч улс төрчдийн эсрэг нэгдсэн цагт л хялбархан бүтээж чадна. 

 

Б.Найдалаа @Naidalaa 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
БАХАРХМААР
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Батбаяр [202.126.89.242] 2018/11/10
Англиар бас гаргачихсан байнашд. http://blogs.ubc.ca/mongolia/2018/guest-post-alternate-economy-state-funds/
0 | 0 Хариулах
Зоригоо [66.181.185.91] 2018/11/7
Хоёр гараараа ажил хөдөлмөр хийдэг сайхан залуучуудыг бохир идээ бээр болсон улс төрчид чөтгөрийн бузар болсон тойрогт гар хөлөө болгож байгаад бидний ирээдүй болсон удирдагч нар ариунаар яаж улс орно залж явах вэ. Яах вэ..... Тиймээс бид сонголтоо зөв хийж гурав дах хүчнийг гаргах МАНАН болсон бузаруудын хулгай шуналыг ил болгож Монгол Улсаа Өөдөө дээш нь залж чадах ёс зүйтэй, сэтгэлтэй,түүхээ мэддэг, эрдэм номтой мэргэжилийн хүнээ олж сонгох нь зүйтэй юм болов уу. Иймд сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Булган [202.126.89.215] 2018/11/6
Манай өвөө эмээ хоёр улаан МАН, аав АН, ээж аль ч биш. Манайхан ЖДҮ зээлээс хойш ярилцаад ХҮН намыг дэмжихээр болсон.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.124.223] 2018/11/5
2020 онд ХҮН намыг дэмжинэ ээ. "Боловсрол дахин боловсрол" гэсэн имиж бүрдүүлж байгаа гэж ойлгож байгаа шүү!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.107] 2018/11/5
Одоо л мэдэж байгаа юм байна. Энэ зээл олон жилийн өмнөөс өгч эхэлсэн биздээ тэгэхлээр эд нар болон өмнөх ЗГ тэрний өмнөх ч бас хамаарах л юм байнадаа золиг гэж. Яа амьдраад байгаа юм бэ дээ бид чинь.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.143] 2018/11/5
Дараагийн сонгуульд боловсролтой залуус ХҮН намдаа нэгдэнэ үү өөр намадаа нэгдэнэ үү нэрээ дэвшүүлээчээ сонгуулийн пиараа зөв хийх ялангуяа facebook ашиглавал залуучууд дунд насныхан дэмжинэ ш дээ хувийн хэвшэлд мундаг залуучууд олон байна одоо л ул орныхоо төлөө ажилладаг нас шүү дээ одоо энэ МАНАН гаас ёстой залхаж байна хатуухан хэлэхэд одоо энэ өвөө эмээ нар ач зээгээ хараад гэртээ суу битгий Монгол орноор минь тоглоод байлдаа эсвэл баян юм чинь тэр давхар иргэншилтэй хүүхдүүд дээрэ Америк Англи руугаа очоод амьдар бидэнд битгий садаа болоод байгаач !!!
1 | 0 Хариулах
Ерөнхийлөгч [182.160.37.162] 2018/11/5
Парламентын засаглалаар явж залхлаа. Одоо Ерөнхийлөгчийн засаглалаар явж үзье
1 | 4 Хариулах
Зочин [104.131.220.45] 2018/11/5
Венесуэль, Хойд Солонгос, ОХУ, Туркменистан, Туркэд очоод амьдарчих. Бид парламентын засаглалаа сайжруулаад явах минь
1 | 1 Хариулах
хэхэ [182.160.37.162] 2018/11/5
тэнэг хүн хуурч байгаа юм шиг дандаа болохгүй улсуудыг нь түүгээд яахавдээ.
0 | 0 Хариулах
Зочин [184.164.133.44] 2018/11/6
Статистик тоо баримтын үзүүлэлт тэгж гарч байгаа. Тэргүүлэгч өндөр хөгжилтэй улс орнууд парламентын засаглалтай байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.91] 2018/11/7
Та түүхээ сайн унш. Эргэн тойроны нэг удирдагч нарын оронуудыг судал.
0 | 0 Хариулах
zochin [122.201.27.146] 2018/11/5
arai gej ajil olood gadnaas 1 yum oruulj ireed ogchihloo. tegsen olson orlogiin 10% ashig, 10% noat bolchihloo. tatvar 20% neheed baidag ug ni bol avchirsan unen deeree 5-6% nemeed ogchihson odoo 10M ortoi bolood nogoo company dans-aa haalgasan, tatvar shuuhed ugnu l geed baina. hyamd zarwal chi ooroo orond orno esvel 30% nemej zarah estoi yum shig bn.
0 | 0 Хариулах
Bold [202.126.88.58] 2018/11/5
Eroosoo Hun nam l yum baina duu. Demjiheer shiidlee.
1 | 0 Хариулах
Batnasan [112.72.15.50] 2018/11/5
ХҮН намаас өөр цэгцтэй, тулхтай дугарч байгаа нам байтугай ганц улс төрч энэ АН МАНд алга. 2020 оны сонголт тодорхой. Өөрсдөө харин хүн шиг л байгаарай даа, тэгээд дахиад бүтэхгүй нөхрийг оруулж, явуулгад орчихов.
3 | 0 Хариулах
Зочин [202.170.94.90] 2018/11/5
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ - УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ 23.2.Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.
0 | 0 Хариулах
samar [202.170.94.90] 2018/11/5
AN, MAN-iin udirdlaga gd bgaa xymyysiin xiisen xulgaig n il todoor zarlacix barimt tsugluulsan xymyys bn uu? tgvel ene 2 namiig deed shyyxeer taraax tsag n boljee...
0 | 0 Хариулах
Бариул [64.119.26.185] 2018/11/5
Иш энэ залуусыг хоосон толгойтой гэхэд итгэх хүн ховор доо ккк
1 | 0 Хариулах
Иргэн [64.119.26.185] 2018/11/5
Зөв асуудал хөнджээ. Амжилт хүсье
1 | 0 Хариулах
иш [103.229.122.216] 2018/11/5
Хэрвээ энэ Найдалаа гэгч үнэхээр монголын төлөө зүтгэх гэж байгаа бол Доржханд мэтийн улс төр хайсан хоосон толгойтнуудаас зайгаа авах хэрэгтэй
0 | 5 Хариулах
Зочин [183.177.106.34] 2018/11/5
энэ бүүр нэг МАНАН-гийн хоол горьдсон гөлөг бгаам Манж аргаар эвдэрэлцүүлж хонжоо гаргадаг!!! одоо наад хүүхдийн гэнэн яриа чинь хэндч хэрэггүй болсон
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.116] 2018/11/5
Вива Сити гээс нэг товариш бичээд бн шт, дараагийн удаа ийм зүйл бичвэл хаяг нэр усыг нь тавиад өгье
2 | 0 Хариулах
Зочин [202.21.111.19] 2018/11/5
Үүн дээр гайгүйхэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр орон нутгийн иргэдээ эсвэл Босоо хөхөгчид мэтийн террор байгууллагуудыг турхиран шантаажилж улсаа хохироодог. Өөрсдөө ажлын байр бий болгохгүй хэр нь бусдыг ажиллуулахгүй дарамталж хувь авах, эсвэл бүр төслийг нь дээрэмдэж авдаг. Сентерраг авсан Еөркийн жишээг оруулаарай
1 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2018/11/5
Одоо ёс зүйтэй, ичих нүүртэй- нэр төртэй, улсаасаа хулгай хийдэггүй шинэ хүчин гарч ирэх цаг нь аль хэдийнэ болчихоод байна ш дээ. ХҮН намыг дэмжмээр байна. Даанч өмнөх сонгууль шиг сонин сонин хүнтэй нийлээд хачин юм хийлгүй, итгэж найдаж болохоор хүмүүс нь зоригтойхон гараад ирээчээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.166.226] 2018/11/5
ХҮН намаас ямар үйлдэл, ямар шат дараалалтай төлөвлөж байгаа талаар нийтэд танилцуулвал дэмжих хүн их байна. 3 дахь хүчин гэх мэт сүржигнэлгүй шинэ улс төр хийе. Зөв гаргалгаа хийгээд, зөв гарц дэвшүүлж уриалан дуудах хэсэг бүлгийг нийгэм тэсэн ядан хүлээж, харж, найдаж сууна
4 | 0 Хариулах
Зочин [66.181.183.230] 2018/11/5
НАЙДАЛАА-г 100% дэмжиж байна. Хэрвээ 2 нам МАХН ч тэр хулгайчдаа нэр дэвшүүлэх л юм бол шууд өөр сонголт хийх эрхээ эдэлнэ шүү лаларуудаа
3 | 0 Хариулах
Батмөнх [150.129.143.237] 2018/11/5
Зөв, асуудалд ингэж хандах ёстой. Энэ салдаггүй нөхдөөс улсаа салгая аа. ХҮН намыг дэмжиж байна. Та нар шиг гал дундуур тэмцээд гарч чадсан ийм шинэ үе байхгүээ. Тэр МАН, АН-ы залуусын байгаа царайг хар. Урагшаа залуус аа. Дэмжээрэй
6 | 0 Хариулах
Зочин [202.179.31.90] 2018/11/5
Эцсийн эцэст 60 тэрбумын бичлэг үнэн болоод тарсан баримт байхад цагдаа АТГ яагаад баривчлахгүй байна? Ялангуяа шууд өөрийнхөө компанид авсан хүмүүсийг эхний ээлжинд үг дуугүй баривчилж байх хэрэгтэй ! Яагаад баривчлахгүй байгаа сонин байна!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.90] 2018/11/5
Хуульчид үгээ хэлээч. Ийм төрлийн гэмт хэрэгт хэрхэн шийтгэдэг?
1 | 0 Хариулах
Зочин [183.177.97.14] 2018/11/5
Төрд мөнгөтэй хүн хэрэггүй, тэд нь зөвхөн өөрсдийнхөө төлөө
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2018/11/5
ЖДҮХС-журамласан дээрмийн үйлийг хөгжүүлэх сан
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2018/11/5
ЖДҮХС- жинхэнэ дээрэмчдийн үйлдлийг хайцаалах сан
1 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2018/11/5
ЖДҮХС- жижиг дунд үйлдвэрлэгчдийг хоосруулах сан
1 | 0 Хариулах
ЖДҮХС-ждү-үүдийг хаах сан [202.131.243.190] 2018/11/5
ЖДҮ гэдэг нь "Жоохон дээш нь үнэлчих" гэсэн үгээ. /тендерт оролцогчын оруулж ирсэн үнийн санал 60 саяыг 79,8 сая болгоод илүүг нь шилжүүлчихээрэй гэсэн үг шүү/
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.153] 2018/11/5
Валютын сангаас асуугаад , тад нар 3 хувийн зээлийг эдгээр компанид өгөх нь зөв гэсэн байхаа
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.90] 2018/11/5
Тийм үү тэгвэл гоё. Валютын санд гомдол гаргаж болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.72.245.209] 2018/11/5
60 ТЭРБУМЫН ХУЙВАЛДААНЫ СХЕМ НЬ ЯГ НААДАХЬ ЧИНЬ ШҮҮ ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [150.129.142.75] 2018/11/5
Нэг бол бизнесээ хийгээд яв эсвэл төрд орж битгий гай болцгоо шуналтай новшнуудаа!
4 | 0 Хариулах
Зочин [104.131.220.45] 2018/11/5
Үүнийг Неофеодализм гэдэг, нийгэм эдийн засгийн судлаачид судлавал зохилтой шинэ судлагдахуун гэж хэлж болно. Өмнөх феодализмд хамжлагат ёсоор ард түмэн боолчлогддог байсан бол шинэ феодализмд санхүү, өрийн хүүгийн боолчлолд байдгаараа ялгаатай юм даа. Эрх чөлөөтэй болохын тулд дэлхийн хэмжээний боловсролтой болох нэг зам байна. Мөн хувьсгал хийгээд тас цохихоос өөр гарцгүй #FuckCorruption
3 | 0 Хариулах
jdabe1996 [103.111.68.3] 2018/11/5
Гадныхан 3,2 сая хүнийг яаж ингэж амьдруулж чадаж байна гээд гайхаад байдгийн учир нь тайлагдаж эхлэх шив дээ... "Энэ бол далд эдийн засаг биш, албан ёсны тоо бүртгэлд орно, зээл, төсөв, татвар, тайлан гэх мэт бүгд бодлого журмын дагуу мэт явна" эдийн засгийн шинэ онол урсгалыг бид бий болгожээ, дэлхийн түүрэнд...
9 | 0 Хариулах
Зочин [202.179.27.153] 2018/11/5
ЖДҮ-н 3 хувийн зээл бол Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох бүрэн боломжтойг харуулж байгаа юм.
5 | 0 Хариулах
Irgen [202.21.96.212] 2018/11/5
Zuv gargalgaa hiisen baina. Manai ulsiin tusviin zarlaga 11trl MNT bolson...Zuvhun hurungu oruulalt gehed l 2 trl MNT bolson bna...11 trl MNT-s hed ni darga nariin halaasand tednii ergen toirond ochih ve?//?????/ Tsedenbaliin toiron hureelegchid Tusagai hangamj geed chuham buulgaj baisan odoo mania darga nariin tusgai hangamj tusuv iddeg mungu 1-2 trl MNT bolson baina. Ene mungu 3000-5000 hynd zoriulagddag.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.186.33] 2018/11/5
Монгол улсад бугшсан энэ заваан чөтгөрийн тойргийг "тас цохиж" өөрчлөхгүй бол арай хэтэрч байх шиг байна. Эрт орой намууд тойрсон хамаг булхай илчлэгдэж л таараа, луйварч хулгайч худалч МАНАН-аас салах цаг болсон. Ер нь бусад намууд ч гарч ирсэн адилхан бна, тиймээс намын тогтолцоог халья. Нэгдэж тэмцье!
15 | 0 Хариулах
Зочин [104.131.220.45] 2018/11/5
Үүнийг Неофеодализм гэдэг, нийгэм эдийн засгийн судлаачид судлавал зохилтой шинэ судлагдахуун гэж хэлж болно. Процорцианаль сонгуультай болгож улс төрчдийг буцаан татдаг болгох, 76 биш 150-200н УИХ гишүүнтэй болох, ЕСд кабинетаа байгуулах эрх мэдэл, хэвлэл мэдээллээс улс төрчдийг салгах, цагдаа шүүх прокурорыг шудрага болгох, төрийн албыг цахимжуулах, намуудын санхүүжилтыг ил тод болгох, намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох гээд хийх ажил их. #FuckCorruption
4 | 0 Хариулах