Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЛХИЙН БАНК: Монгол Улс цахилгаанд холбогдоход хамгийн хүндрэлтэй

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Цахилгаанд холбогдоход найман шат дамжлагаар бичиг баримт бүрдүүлж, 79 хоног зарцуулж, өндөр үнэ төлдөг нь Монгол Улсыг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд 148-д бичигдэж, сүүл мушгихад хүргэжээ. Мөн хил дамнасан худалдааны үзүүлэлтээр сүүлийн гурван жил дараалан 118 орчимд бичигдсэн нь манай улсыг бизнесийн таатай орчин бүрдүүлсэн орнуудын жагсаалтаас хойш татсан талаар Дэлхийн Банкнаас өнөөдөр танилцуулсан Бизнес эрхлэхүй 2019: Шинэтгэлийн төлөө суралцах нь тайланд дурджээ.

Харин доорх гурван үзүүлэлтээр дээгүүр бичигдсэн байна. 

  • Барилгын зөвшөөрөл авах - 23
  • Үл хөдлөх хөрөнгө бүртгэх - 49
  • Зээл авахад - 22 
  • Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үзүүлэлтээр 33-т явж байна. 

Бизнес эрхлэхэд хэр таатай байгаагаар нь улс орнуудыг эрэмбэлэн харуулдаг Дэлхийн Банкны энэхүү жагсаалтыг 16 дахь жилдээ гаргаж буй бөгөөд 11 индикаторыг авч үздэг. Монгол Улсын хувьд дээд дурдсан хоёр үзүүлэлтийг эс тооцвол ахиц гарч байгаа бөгөөд  Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд 74-т буюу дунджаас бага зэрэг дээгүүрт эрэмбэлэгджээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн оныхоос ухарсан үзүүлэлт.

Хүснэгт: Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эрэмбэ

Улсын нэр

Зэрэглэл

(1–190)

Бизнес эрхлэх орчинд олгосон оноо

(0–100)

Хэрэгжүүлсэн шинэтгэлийн тоо

БЭ2019

БЭ2018

БЭ2019

БЭ2018

БЭ2019

Бруней Дарэссалам

55

70.18

72.03

8

3

Камбож

138

54.39

54.80

0

1

БНХАУ

46

65.00

73.64

2

7

Фижи

101

61.11

61.15

0

0

Хятадын Хонг Конг

4

84.18

84.22

1

1

Индонез

73

66.54

67.96

7

3

Кирибати

158

48.74

49.07

0

0

Лаос

154

51.15

51.26

0

1

Малайз

15

78.03

80.60

2

6

Маршаллын арлууд

150

51.61

51.62

0

0

Микронез

160

48.99

48.99

0

0

Монгол

74

67.47

67.74

1

1

Мьянмар

171

44.21

44.72

2

2

Палау

133

55.58

55.59

1

0

Папуа Шинэ Гвиней

108

58.93

60.12

0

3

Филиппин

124

56.32

57.68

2

3

Самоа

90

63.76

63.77

1

0

Сингапур

2

84.97

85.24

2

2

Соломоны арлууд

115

58.84

59.17

0

0

Тайвань

13

80.66

80.90

2

2

Тайланд

27

77.39

78.45

8

4

Зүүн Тимор

178

39.89

41.60

0

1

Тонга

91

63.56

63.59

0

0

Вануату

94

63.08

62.87

0

0

Вьетнам

69

66.77

68.36

5

3

Хэрэв хойш чангаагаад буй цахилгаанд холбогдох, хил дамнасан худалдаа эрхлэх хоёрхон үзүүлэлтэд анхаарч, шинэчтгэл хийж чадвал манай улс бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдыг татах улс болох боломж байгааг Дэлхийн банк тодотгосон. Дэлхийн банкны шинжээч Максим Яворски “Бизнес эрхлэхүй” тайлангийн цахим хурлын үеэр “Монголд компаниуд дампуурлаа зарлаж, татан буугдсаны дараа зээл олгогч найдваргүй зээлээ буцаан төлүүлэх хугацаа дөрвөн жил үргэлжилж байна. Мөн зээл авсан компани дампуурахад эхний ээлжинд зээлийг нь төлүүлэх хуулийн зохицуулалт байдаггүй. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Манай улсын хувьд экспорт, импорттой холбоотой үйл ажиллагаан дээр төрийн зүгээс хяналт, шалгалт их байгаа, эдгээртэй холбоотой зөвшөөрлийн тоо олон, бизнесийнхнээс гарч байгаа зардал өндөр байгаатай холбоотойг Дэлхийн банкны Хувийн хэвшил хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Жигжидмаа хэлэв.

Монголын ард бичигдэж байсан Вьетнам урд жагсав

 

Дэлхийн олон орны Засгийн газрын зүгээс хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин, хүнд суртлын эсрэг бодитой арга хэмжээ авч, өнгөрсөн онд нийт 314 шинэтгэл хэрэгжүүлсэн нь түүхэн шинэ амжилт болж буйг Дэлхийн банк онцлов. Дэлхийн 128 оронд хэрэгжсэн эдгээр шинэтгэлүүд нь жижиг, дунд үйлдвэрүүд, гарааны бизнесүүдэд үр өгөөжөө өгч, ажлын байрыг шинээр бий болгох, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр ахиц авчиржээ. 

Зарим орноос дурдвал, манай урд хөрш БНХАУ бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд суурь болдог 11 индикаторын долоод нь шинэтгэл хийснээр үсрэнгүй дэвшиж, жагсаалтад 20 байраар урагшилсан бол гурван үзүүлэлтээр шинэчгэл хийсэн Вьетнам улс Монгол Улсын хойно бичигдэж байснаасаа урагшилж чаджээ. 

БНХАУ эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд холболтыг үнэгүй хийх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд тайланд хамрагдсан хоёр хот болох Бээжин, Шанхай хотуудад цахилгаан эрчим хүчээр хангагдах шалгуураар ахиц гаргасан байна. Мөн хэрэгчлэгчдэд зориулан гар утасны шинэ хэрэглээний програмыг нэвтрүүлсэн тул цахилгаан эрчим хүчээр хангагдахад 143 хоног хүлээх шаардлагатай байсныг 34 хоног болгон бууруулжээ.

Мөн бизнесийн үйл ажиллагааны татварыг цуцлан, тайланг нэгтэн ирүүлэх, тэмдэгтийн хураамжийг нэгтгэн төлөх боломжийг олгож захиргааны шинжтэй хэд хэдэн шинэтгэлийг хэрэгжүүлэх замаар эрх бүхий байгууллагуудын шаарлагыг хангахад зарцуулагддаг хугацааг үлэмж багасгасан зэргийн үр дүнд татвар төлөгч татвараа төлөхөд илүү дөхөм болсон байна. Барилгын зөвшөөрөлтэй холбогдох асуудлын хувьд зөвшөөрлийг авах, шинэ барилгыг бүртгүүлэх үйл явц цэгцэрч чанарын хяналтын норм стандарт сайжирсан байна.

Түүнчлэн компанийн чухал шийдвэр гаргалтад хувьцаа эзэмшигчдийн оролцоо, эрхийг хангах, өмчлөл, хяналтын бүтцийг илүү ойлгомжтой болгох, хувьцаа эзэмшигчдээс гарсан эрх зүйн зардлыг нөхөн олгуулах зэргээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах тал дээр Хятад улс тодорхой ахиц дэвшил гаргав. Тус улсад хэрэгжсэн бусад шинэтгэлүүдийн тоонд бизнесийг эхлүүлэх, хил дамнасан худалдаа эрхлэх, хөрөнгөө бүртгүүлэх зэргийг хөнгөвчилсөн шинэтгэлүүд хийсэн байна.

“Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд 2030 он гэхэд нэн ядуурлыг бүрэн арилгах зорилттой байгаа. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт хөгжлийн үр дүнг бүгдэд хүртээлтэй байлгахыг Хамгийн орлого багатай гэдэгт нийгмийн 40 хувь гэж томъёолж байгаа. Энэ зорилтыг ажлын байр бий болгосноор хангах боломжтой. Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Тийм болохоор бизнес эрхлэхэд хялбар байх нь энэ зорилтод хүрэх хамгийн том хүчин зүйл юм. Монголын хувьд ахиц байгаа ч нэмж сайжруулах зүйл их байна” хэмээн Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ахлах эдийн засагч Жон-Паскаль Н.Нгану тодотгов.