Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"УБДС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Саранжав томилогдож, үүрэгт ажилдаа оржээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдаж гүйцэтгэх захирлыг томилжээ.

Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилсон байна. Тэрбээр Даваа гарагт буюу 2018 оны аравдугаар сарын 29-нд үүрэгт ажилдаа оржээ.

Өмнөх захирал Д.Бямба-Очирыг хээл хахууль авсан хэргээр АТГ-аас саатуулсан учир ийнхүү орных нь хүнийг томилсон байна.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав нь "Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан аж.

Мөн түүнийг БСШУС-ын сайдын гэр бүлийн хүн гэдгийг эх сурвалж хэлэв.