Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрөө танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн хуримтлалын өдрийг угтан эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол, хувь хүний хөгжилд зориулсан “Ирээдүй” санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрөө ХААН Банк өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Хүүхэд залуус, олон нийтэд хуримтлал үүсгэхийн ач тус болон санхүүгээ зөв удирдан зарцуулах тухай ойлголт өгч, санхүүгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслах зорилготой энэхүү хөтөлбөрөө танилцуулахын өмнө ХААН Банкнаас энэ оны турш хот, хөдөөгийн 700 гаруй сурагчид цувралаар сургалт, танилцуулга зохион байгуулсан билээ. Санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрийн танилцуулах арга хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн багш захирлууд, хэвлэл мэдээллийн болон боловсролын байгууллагын төлөөлөл, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан, мөн зарим дунд сургуулийн сурагчид оролцлоо.

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн олон нийт, ялангуяа хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, 2018 он гарсаар ерөнхий боловсролын дунд сургуулийн  сурагчдад мөнгө, мөнгөний үнэ цэнэ, хадгаламж, түүний ач холбогдол, зөв зарцуулалт, хувь хүний хөгжилтэй холбоотой цуврал сургалт зохион байгуулж, нийслэлийн 300, хөдөө орон нутгийн 400 гаруй сурагчийг хамруулаад байна. Сурагчдад санхүүгийн боловсрол олгохдоо зөвхөн мөнгөө хэрхэн хадгалах тухайд биш, банк гэж юу болох, АТМ яаж ашиглах, мөнгийг хэрхэн зөв зарцуулах, зорилготой байх зэргээр системтэй ойлголт, мэдлэг өгөх ёстойн дээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэдгийг өнгөрсөн хугацаанд судалгаагаар баталсан юм. Тийм ч учраас ХААН Банк энэ оноос “Ирээдүй” хөтөлбөрөө ийнхүү албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна.  

“Ирээдүй”хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг анги хамт олон, сургууль, гэр бүлээр нь банкны үйл ажиллагаатай танилцуулах, санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулахаар төлөвлөснөөс гадна мөнгөө зөв зарцуулах, хуримтлуулахад нь туслах хүүхдийн дэвтэр, сургалтын материал болон дагалдах зүйлсийг хэвлэж бэлтгээд байгаа юм.

Монголбанк, Монголын банкны холбоо /МБХ/, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран зохион байгуулж буй Дэлхийн хуримтлалын өдрийн хүрээнд 10-р сарын 31-ний 11.00-15.00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд болох “Хуримтлалын өдөрлөг”-т та хүүхдүүдээ дагуулан заавал очоорой. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр та бүхэн ХААН Банкны хэсэгт зочлон санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн мөнгөний гахайгаа тэврээд ирсэн, хуримтлал үүсгэх хүсэлтэй хүүхдүүдэд ХААН Банкны хадгаламж нээж өгөх төдийгүй ирсэн хүүхэд бүрт гарын бэлгээс гадна орлого, зарлага, мөнгө санхүүгээ хөтлөн явуулахад нь туслах “Ирээдүй” хүүхдийн дэвтрийг бэлэглэж байна. Хүүхэд багаасаа санхүүгийн суурь ойлголттой болж, төлөвлөгөөтэй амьдарч, мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуулж, хувийн зохион байгуулалттай хувь хүн болж төлөвшихөд нь энэхүү дэвтэр чухал ач холбогдолтой юм. Хэрэв та санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл, энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байвал ХААН Банкны Олон нийттэй харилцах газрын 332333-4227 утсаар холбогдох, эсвэл zaya.a@khanbank.com хаягаар и-мэйл бичээрэй.  

Хүсэл мөрөөдөл хадгалахаас эхэлнэ....

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.