Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Олон улсын хэмжээний мастер, Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийн хос алтан медальт Г.Угалзцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Пунь хотноо болсон бөгөөд 20 улсын 300 орчим тамирчин оролцсоноос Монголын баг хоёр алт, дөрвөн цомтой эх орондоо ирсэн.

Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэгийн тухайд уг тэмцээний “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртсэнээр Ази тивийн аваргаар гурав дахь удаагаа шалгарсан амжилтыг үзүүлж буй юм. Түүний амжилтаас дурдвал 2015 ондбодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байв.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Хувийн амжилт, хичээл зүтгэлээр эх орныхоо дэлхийн тавцанд цуурайтуулж буйд талархал илэрхийлье. Спорт бол уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр амжилт гаргадаг талбар. Тиймээс салбар яамны зүгээс, эмэгтэй сайдын хувиар цаашид дэмжлэг үзүүлэх болно. Улам их амжилт хүсье” гээд нөгөөдөр болох “Биеийн тамир, спортын улсын зөвлөгөөн”-д оролцохыг албан ёсоор урилаа.

Олон жил тасалдсан “Биеийн тамир, спортын улсан зөвлөгөөн” 2018 оны 10 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт Төрийн ордонд болох аж.