Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд аймаг дахь улсын нөөцийн хүнс, өвс тэжээлийн агуулахыг засварлажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ховд аймаг дахь улсын нөөцийн салбарын хүнс, өвс тэжээлийн нөөцийн агуулахыг засварлажээ.

Тус агуулах нь 1986 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас хүнс, өвс тэжээлийг стандартын дагуу хадгалахад хүндрэл учруулаад байсан аж. Тиймээс Онцгой байдлын газар болон “Мерси Кор Монгол” ОУБ-ын 60 сая төгрөгийн санхүүжилтээр бүрэн засварлаж, ашиглалтад оруулжээ.

“Мерси Кор Монгол” ОУБ-аас хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд засварын ажлыг хийсэн байна.

 

Эх сурвалж: Ховд аймгийн Онцгой байдлын газар