Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN

Блю Скай Тауэр, 3 давхар, Даймонд танхимд

10:00 цагт “АЛТНЫ ФОРУМ” уулзалт, хэлэлцүүлэг болно. Энэ уулзалт, хэлэлцүүлэгт Монголбанк, Уул уурхайн яам, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, алт олборлолт, алт худалдан авалт, хууль эрх зүйн орчин болон бусад тулгамдаж буй асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэнэ. 

МУИС-ийн номын сангийн 203 тоотод 

10:00 цагаас “МЭДЛЭГИЙН ПОРТАЛ” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно. Уг төслийг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, MERIT төсөл SESMIM Project төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна.

С.Зориг агсны хөшөөний дэргэд

11:00 цагаас Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас "Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын танхимд

13:00 цагт Бараа, бүтээгдэхүүнээ гадаад улс оронд экспортлох, олон улсын бизнесийн туршлагаас суралцах сонирхолтой ААН, байгууллагуудын удирдлага, ажилтнуудад онол практикийн мэдлэг олгох сургалт болно.

МУБИС-ийн Багш хөгжлийн төвд

13:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хvvхдийн боловсролд тэгш хамруулах чиглэлээр ЕБС, цэцэрлэгт аутизмтай хvvхдийг хvлээн авч сургах багш мэргэжилтнийг бэлтгэх тvргэвчилсэн 12 удаагийн сургалтын нээлт болно.

"Корпрайт конвэйшн сентер"-т 

14:00 цагаас Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээтэй.