Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд туйлын мөс хайлснаар Европ, Зүүн Азийг холбосон шинэ зам бий боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дани улсын ачаа тээврийн хөлөг онгоц анх удаа Оросын хойд туйлын бүсээр туршилтын аялалаа амжилттай гүйцэтгэсэн нь Европ, Зүүн Азийг холбосон далайн шинэ замыг бий болгожээ.

Цаг уурын дулаарлын үр дүнд туйлын мөс хайлж, далайн шинэ замыг бий болгосон байна. Дэлхийн хамгийн том хөлөг онгоцны групп болох A.P.Moller-Maersk-ийн “Venta Maersk” хөлөг хөлдөөсөн загас тээвэрлэн Санкт Петрбург хотод өчигдөр иржээ.

Уг хөлөг наймдугаар сарын 22-ны өдөр Оросын алс дорнодын боомт болох Владивосток хотоос хөдөлж байв.

Ингэснээр Европ, зүүн Азийг холбосон хамгийн ойр дөт далайн зам бий болж байна.

Одоо Европоос Ази хүртэл Суэцийн сувгаар дамжин 21,000 км аялдаг бол шинэ замаар 12,800 км зам туулах ажээ. Аялах хугацааг мөн 10-15 хоногоор богиносгож байна.

Өнөөдрийг хүртэл хойд туйлаар ачаа тээвэрлэхдээ зөвхөн Канадын хэсгээр зорчдог байв.

Одоогоор жилийн гурван сард л Оросын туйлын замаар хөлөг онгоц зорчих боломжтой бол цаашдаа мөс нэмэгдэн хайлж, боломжит хугацаа нь нэмэгдэнэ гэж Даничууд үзэж байна.

37 хоног үргэлжилсэн аялалын үеэр “Venta Maersk” хөлөг Оросын талтай байнга холбоотой байж, мөсөнд суухаас сэргийлэх арга хэмжээ авч байжээ.

 

 

Эх сурвалж: Associated Press, Radio Free Europe /Radio Liberty