Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN

"Blue sky" 3 давхарт Кристал танхимд

09:00 цагаас Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисийн хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхыг сайжруулах сэдэвт сургалт болно. 

Корпорэйт зочид буудлын 3 давхрын танхимд

09:00-14:00 цагийн хооронд Юнескогоос зохион байгуулж буй Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тэмдэглэнэ.

Continental зочид буудалд

10:00 цагаас ДЭМБ, ЭМЯ, СЭМҮТ хамтарсан Монгол Улсад тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгааны нээлт болно.

Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүдэд

10:00 цагаас Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төвүүдийн дэд бүтцийн бүтэээн байгуулалтын ажилтай танилцана.

10:00-12:15 цагийн хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана:

  • 10:00 СХД 8-р хороо 240 хүүхдийн цэцэрлэг болон бизнес инкубатор төвийн барилгын талбайд
  • 10:50 СХД 9 хороо Баянхошуу тойргийн зүүн хойд талын Хийдийн урд үерийн хамгаалалтын суваг
  • 11:30 Дамбадаржаа хийдийн хойно СБД 18 хороо 10003 усан сангийн барилга угсралтын ажлын талбайд
  • 12:00 Сэлбэ дэд төв, ЧД 18 хороо үерийн хамгаалалтын суваг 
  • 12:15 Сэлбэ дэд төв СБД 14 хороо

АТГ-ын "Олон нийтийн төв"-д

11:00 цагаас АТГ сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.

Төрийн ордонд 

11:30 цагаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн өрөөндөө намын гишүүнчлэлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Хаппи Веритас оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аянг зарлалаа. Энэ хүрээнд илрүүлэг шинжилгээг 2000 төгрөгөөр хийж эхэлсэн болон тус өвчний талаар мэдээлэл өгнө. 

12:00 цагаас МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоно.