Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн спортын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Спортын төв ордны өмнөх талбайд

11:00 цагт ӨМӨЗО-ны Ордос хотод зохион байгуулагдах Хүүхдийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.

МҮЭСТО-нд 

11:00 цагаас ОХУ-н эрдэмтэн, АУ-ны доктор М.В.Кутушовын зохион бүтээсэн "МЭТСИС" аппаратаар хүний бие организмд хорт хавдар бий болсон эсэх, хавдрын өмнөх үе шат, түүгээр ч зогсохгүй хавдар болон бусад архаг хууч өвчнийг үүсгэдэг гол шалтгаан, эх үүсвэр, суурь болдог уургийн тэнцвэрт байдал(микрофлоруудын тэнцвэр) алдагдсан эсэхийг эсийн төвшинд эрт үед нь оношлож , анагаах нь сэдэвт лекц болно.

Мишээл экспо төвд

12:00 цагт "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээ болно. 

Blue Sky зочид буудлын хурлын танхимд

Зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчин, олон улсын туршлага сэдэвт хэлэлцүүлэг болно.