Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

МОГОЛ брэнд МОНГОЛ-д анх удаа...

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 21
Сурталчилгаа

МОНГОЛ ХОНИНЫ НАРИЙН НООС өнөөдрөөс эхлэн НООЛУУР-г орлож эхэллээ.

 

Хэрэглэгч Та бүхэн Монгол улс хонины ноосоор хивс үйлдвэрлэлээ, Хонины ноосон дулаалгын материал экспортлож эхэллээ гэх мэт мэдээнүүдийг харж байсан байх тэгвэл энэ удаа МОГОЛ брэнд Монгол улсад анх удаа хэрэглэгчдийн гар дээр юу хүргэж байгаа талаар танилцуулж байна.

ЭНЭ БОЛ НООЛУУРЫГ ОРЛОХ МОНГОЛ ХОНИНЫ НАРИЙН НООС ЮМ.

 

Могол брэнд нь Монгол хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч, нарийн утас ээрч, даавуу нэхэн МОНГОЛД АНХ УДАА хонины ноосон пальтог үйлдвэрлэсэн нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт томоохон нээлт амжилт болсныг онцолж МОГОЛ брэндийн бүтээгдэхүүнээс танилцуулж байна.

МОГОЛ брэндийг сонгох шалтгаан юу вэ?

 

Могол брэндийн үндсэн материал болох хонины ноос нь халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, хөлс, чийгийг гадагшлуулдаг, амьсгалдаг, галд тэсвэртэй, эдэлгээ сайтай, цахилгаанжихгүй зэрэг хүний биед ээлтэй олон шинж чанартай, өдөр тутам амьдрал ахуйд хэрэглэдэг байгалийн гаралтай ширхэгт юм. Ийм ч учраас онгоцны нисгэгч, үйлчлэгчдийн хувцсанд хамгийн тохиромжтой материалаар сонгогдог байна.

МОГОЛ 100% ноосон пальто нь зах зээлд өрсөлдөхүйц чанартай, төгс суулт өмсгөлтэй, загвар өнгөний өргөн сонголттой зах зээлд өрсөлдөхүйц боломжийн үнээр хэрэглэгчид хүрч байна. Импортыг орлох үндэсний үйлдвэрлэгч МОГОЛ брэнд.

МОГОЛ брэнд 100% ХОНИНЫ НООСОН ПАЛЬТО-ны цуглуулгаа танилцуулж байна.

 
МОГОЛ брэндийн дэлгүүр Улсын Их дэлгүүрийн 6-р давхарт нээгдлээ

Нээлттэй холбоотой  09-р сарын 29,30-нд урамшуулалтай худалдаа хийгдэнэ.

МОГОЛ НООС ХХК танилцуулга

Могол Ноос ХХК 1995 онд байгуулагдан Монгол хонины ноосыг малчдаас бэлтгэн боловсруулахгүйгээр экспортонд гаргаж байсан бол Төв аймгийн Баянцогт суманд анхан шатны үйлдвэр, Төв аймгийн төв Зуун мод хотод жилдээ 200тн нарийн номерийн ээрмэл утас үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сууриа тавьсан юм.

2017 оноос Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгчидтэй кластераар хамтран ажиллаж өөрсдийн ээрмэл утсаараа 100% хонины ноосон драп хийх туршилтын ажлыг эхлүүлж жил гаруй хугацаанд боловсруулалтын өндөр түвшинд хүрсэн нягт, зөөлөн чанар, бүрзийлтгүй технологийг амжилттай гарган авлаа. Ингэснээр бид 2018 онд пальтоны оёдлын үйлдвэрээ Япон, Итали, Солонгос, Хятад, Хонгконгын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр өргөтгөн шинэчилж нийтдээ 200 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

МОГОЛ брэнд төрсөн түүх, үйлдвэрлэлийн замнал:

  1. 2001 он ноос, ноолуур угаах үйлдвэр – Төв аймаг, Баянцогт сум
  2. 2006 он эсгийний үйлдвэр – Улаанбаатар хот
  3. 2012 он ноос ноолуурын хялгас ялгах үйлдвэр – Төв аймаг, Баянцогт сум
  4. 2013 он нарийн ээрмэл утасны үйлдвэр – Төв аймаг, Зуунмод хот
  5. 2016 он оёдлын үйлдвэр – Төв аймаг, Зуунмод хот
  6. 2017 он туршилтын ноосон драпны үйлдвэрлэл – Монголын нэхмэлийн үйлдвэр, Кластер хамтын ажиллагаа
  7. 2018 он пальтоны оёдлын үйлдвэрийн өргөтгөл – Төв аймаг, Зуунмод хот
  8. 2018 оны 7 сар Могол брэндийн дэлгүүр – Улаанбаатар хот, Улсын Их Дэлгүүр

Бидний Эрхэм Зорилго:

Монгол орны мал аж ахуйн гаралтай түүхий эд болох хонины ноосонд анхан шатнаас гүн боловсруулалт хийж гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч, ажилчдын үнэ цэнэтэй компани байх

MOGOL брэндийн дэлгүүрийн хаяг: Улсын Их Дэлгүүр 6-р давхар
Утас: 9111 7897, 7611 9977
FB хаяг:  MOGOL fine wool & cashmere

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.