Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ хийхийг эмэгтэй гишүүдэд уриаллаа

Ч.Болортуяа
2018 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2018 төсвөөр хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зарцуулах төсвөө таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч үүний хүрээнд хийгдсэн ажлуудын бодит үр дүн хангалтгүй байсаар 2018 оны эхний хагас жилд гэхэд 110 хүүхэд гадны нөлөөт шалтгаанаар амь насаа алдаад байна.

2017 оны нийт дүнгээр гадны нөлөөт шалтгаанаар амь насаа алдсан хүүхдийн тоо 261 байсан юм. 

Өөрөөр хэлбэл, хүүхдийн хамгааллын төсвөө нэмэгдүүлсэн ч тодорхой бодит ахиц бага байгаа нь зөвхөн энэ тооноос харагдаж байна. 

Тиймээс ч iKon.mn мэдээллийн сайтаас Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд зарцуулсан төсөв юунд, хэрхэн зарцуулагдаж байгаагаар Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.3.-т заасан "Төсвийн хяналтын" сонсгол хийхийг санаачлаад байгаа билээ. Бидний энэхүү санаачлагыг дэмжсэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ саналаа дэмжихийг УИХ дахь эмэгтэй гишүүддээ уриалаад байна. 

З.Нарантуяа гишүүн iKon.mn -нд өгч байсан ярилцлагадаа "УИХ дахь эмэгтэй гишүүдийн хувьд нам харгалзахгүй тодорхой есөн асуудал дээр хамтарч ажиллахаар санал нэгдсэн. Есөн асуудлын нэгт нь хүүхдийн эрхийг хамгаалах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах гэж байдаг. Тэгэхээр эмэгтэй гишүүд маань бүгд энэ тал дээр дэмжинэ гэж бодож байна.

Гэхдээ хүүхэд хамгаалал гэхээр зөвхөн эмэгтэй гишүүдийн асуудал мэдээж биш шүү дээ. Эрэгтэй гишүүд маань ч санаачлагатай хандаж асуудлыг дэмжих байх" гэж байв. 

Тиймээс ч юун түрүүнд тэрбээр УИХ дахь эмэгтэй гишүүддээ ийнхүү хандаад байна. Мөн энэ санаачлагыг дэмжиж буй УИХ-ын гишүүдээс бид тодруулга авсаар байгаа юм. 

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Н.Учрал нар Хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудлаар УИХ дээр Нийтийн сонсгол хийхийг дэмжээд байна. 

З.Нарантуяа гишүүний уриалга: